Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коммунистууд ГУЛаг-т хоригдлуудыг хэрхэн тамладаг байсан бэ


1930-аад оны хоёрдугаар хагаст Зөвлөлтийн Дотоод явдлын ардын комиссариат буюу НКВД-д ажиллаж ГУЛаг буюу Бөөнөөр хорих газруудын удирдах газрын харьяа нэгэн хорих газарт хянагч байсан Данциг Балдаев гэгч гэм зэмгүй атлаа Сталины их хэлмэгдүүлэлтийн золиос болж хорих лагерьт очсон зөвлөлтийн жирийн хүмүүс, сэхээтнүүд, хүүхэд эмэгтэйчүүдийг хэрхэн тамлаж байсан талаар ЗХУ-д коммунист дэглэм нурж унасны дараа ярьж түүнийгээ зургаар илэрхийлснийг хэвлэлүүд нийтэлжээ.
Зураг дээр Дотоод явдлын ардын комиссариатын газрын ажилтнууд хүмүүсээс эх орноосоо урвасан, гадаадын тугнуул туршуул байсан  гэсэн мэдүүлэг авахын тулд, өөрсдийн зугаагаа гаргахын тулд хэрхэн тамладаг байсныг нүдээр үзсэн хүний хувьд үнэн бодитойгоор аймшигтайгаар дүрсэлсэн байна.
Тухайн үедээ эх орондоо, цаашдаа дэлхийд коммунизм байгуулна гэж байсан Зөвлөлт оронд дундад зууны үеийнхээс ч аймшигтай ийм зүйл байсан гэж хэний санаанд орох билээ. Гэхдээ л гэм зэмгүй хэдэн зуун сая хүн, ялангуяа НКВД-ийнхнээс илүү ухаантай, боловсролтой  сэхээтнүүд үүнийг туулсан.  Бие муутай хүмүүс, хүүхэд багачууд үзэхгүй байхыг зөвлөе.

1.    Байцаагч руу халдсан хоригдолд номхотгох цамц өмсгөн хөлийг нь толгойтой нь холбон 30-35 минут тарчлааж, уучлал гуйхыг шаарддаг байна.

2.    Зөвлөлт засаг, коммунист нам, эрдэм шинжилгээний байгууллагад ямар хор хохирол учруулах гэж байснаа хүлээх л болно доо.......Шулуун гэдэс рүү нь бороохой шургуулах тамлал

3.    30-аад оны их хэлмэгдүүлэлтийн золиос нь үндсэндээ сэхээтнүүд байсан. Тэд Дотоод яамныхнаас ухаантай, мэдлэг боловсролтой байсандаа ингэж тайга, тундр, эзгүй цөл рүү ачигдаж тарчилсан. Ихэнх нь НКВД-ийн ажилтнуудын буудлагын бай болсон.

4.    Өлсгөлөн зарласан хоригдлыг тэжээллэг шингэнээр хүчээр хооллож байгаа нь... Зөвлөлтийн хүмүүнлэг хуулиар бол эрүүл чийрэг хүнийг л буудан алах ёстой.

5.    Хэд хэдэн хүн нийлээд хэрцгийгээр зодож хэрэг хүлээлгэдэг. “Би англи, америк, франц, япон, итали, германы тагнуул....” НКВД-ийн ажилтнууд хэрэгтнээр “Би Антрактидын талд тагнуул хийсэн” гэж хүлээлгэж байсан инээдтэй  баримт ч бий.

6.    Цасан дунд тамлах арга

7.    ГУЛаг-т эрүүгийн хэрэгтнүүд бол НКВД-гийн ажилтнуудын гол туслагч, Тэд ажил хийхгүй, улстөрийн хоригдлууд нормыг нь хийнэ. Харин эрүүгийнхэн НКВД-гийнхэнд “ард түмний айсан”-уудыг алж устгах, тамлан тарчлаахад тус болно.

8.    Эрүүгийн хэрэгтнүүдийн нормт ажлыг хийж туслаагүй улстөрийн хоригдлыг хэн ч яаж ч шийтгэж болно

9.    ГУЛаг-т улстөрийн хоригдлуудыг “хулгайчдын шүүх”-ээр яллан цаазалж болно. Тэд толгойг нь цавчиж, дүүжилж, бөгс рүү нь царил шургуулж, цахилгаан цохиулж дураараа цаазалдаг. Эрүүгийн нэг хэрэгтэн 10-аас доошгүй улстөрийн хоригдлыг цааш нь харуулдаг. НКВД-ийнхэн яах ч үгүй.

10.    Сталинизмын үед үндэсний үзлийг илүүтэй үзэн ядаж Бүгд найрамдах улсуудын сэхээтнүүд, албан хаагчдын араатан амьтнаас дор үзэж байж. НКВД-ийн ажилтнуудын гол зугаа, бай нь тэд байжээ. Тэдэнд бүр ан амьтан алдаг шиг ийм үндэстнүүдийг устгах лиценз зөвшөөрөл тоо өгдөг байсан гээд бод доо.

11.    “Энэ муу еврейг бүх дэлхийн жүүдийн гэрээнд хэрхэн нэгдсэнийг нь хэлүүлж л таараа”....

12.    ЗХУ-ын Ерөнхий прокурор Вышинский “мэдүүлэг авахын тулд  бүхий л арга хэрэглэж болно” гэжээ. НКВД-ийнхэн авто насос, галаар үлээгч, шулуун гэдэс, үтрээ рүү нь лонх чихэх, харх тавих, ёроолд нь цахилгаан зуух байрлуулсан хувин дээр удаан суулгах ... гээд янз бүрийн арга бодож олж дээ.

13.    “Ард түмний дайсан” эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг эрүүгийн хэрэгтнүүдийн камерт түлхэн оруулж тэд нь шөнөжингөө бүлэглэн хүчирхийлдгийг байцаалтын гуравдугаар шат гэнэ. Ийм тамлалын дараа ихэнх бүсгүйчүүд амиа хорлодог байна.

14.    Ард түмний дайснуудыг илрүүлэхийн тулд л чи НКВД-ийн төмөр эгнээнд нэгдэж орсон...

15.    Коммунистуудын тамлалын бас нэг арга нь “буланд зогсоох”. “Ард түмний дайсан”-ыг хэдэн хоногоор нойр, хоол, ус, амралтгүйгээр буланд зогсоож хөл дээрээ зогсч чадахгүй болгоно. Хамаг хүчээ бараад унамагц нь усаар шүршиж босгоод зодож дахиад зогсооно. Элэг нэгтнээ ингэж тамлаж байсан хүмүүс одон медалиар шагнуулж, 50-60-аад онд гавьяаны амралтдаа хүндэтгэлтэйгээр гарсан даа.

16.    НКВД-ийн ажилтнууд хамгийн хэрцгий, дундад зууны аргаар гэм зэмгүй хүмүүст гадаадын тагнуул байсан гэсэн хэрэг хүлээлгэж зэрлэгээр тамласан.

17.    СЛОН буюу Соловецкийн онцгой үүргийн хорих лагерьт гуалингаас бэхлээд 365 гишгүүр бүхий  шатаар өнхрүүлдэг нэгэн тамлал бас байжээ.

18.    “Ард түмний дайсан”-ы эхнэр, эгч дүү, охид ГУЛаг-ын эмчийн үзлэгт. Хөөрхий эмэгтэйчүүд засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид газар доор, мод бэлтгэх хамгийн хүнд ажил хийснээс болж олонхи нь монголчуудын хэлдгээр Залаг буюу сав нь гадагшаа гардаг байжээ. Ингээгүйг нь коммунистууд “энэ хүүхэн төлөвлөгөөгөө биелүүлээгүй л байна даа” гэж тохуурхдаг байж.

19.    Умардын 40-50 градусын хүйтэнд улстөрийн хоригдлуудыг харанхуй шөнөөр ухсан том нүхэнд хийж тамлах нь коммунистуудын бас л нэг зугаа.

20.    Хүйтэнд хүмүүсийг тамлах коммунистуудын бас нэг зугаа нь 30-40 градусын хүйтэнд түймэр эсэргүүцэх хоолойгоор хүйтэн усаар шүршиж 2-3 цагаар гадаа зогсоож, гүйлгэх.

21.    НКВД-ийнхний бас нэг хэрэгцээ бол “ард түмний дайснуудын” гэр бүлийнхнээс боол-амраг сонгох. Тэднийг ирмэгц нүцгэлэн эмнэлгийн үзлэгт оруулаад таалагдсанаа сонгож лагерийн үйлчилгээний албанд аваад үлдсэнийг нь ойн аж ахуй зэрэг хүнд ажил руу хөөнө. Коммунистууд мунаг юм чинь.

22.    Коммунистууд бол эрх чөлөө ардчилал, хүн төрөлхтний дайсан байж, өөрсдөөсөө илүү мэдлэгтэй, илүү хүмүүнлэг бүхэн рүү агсарч, тэднийг нударгын хүчээр дийлэх гэж оролдсоор ирсэн, өнөө ч ийм л байгаа.  ЗХУ-д тэд өлсгөлөн нүүрлүүлж, хүйтэн, өвчин бүхнийг нүүрлүүлж өөрсдөө оршин тогтнох гэж оролдсон......

23.    Тэд өөрсдийн аллагын туршилт болсон хөөрхий хүмүүсийн цогцосыг умард мөсөн далайн усанд живүүлж нуухыг оролдсон.

24.    Өнөө ч гэсэн Оросын умард нутгуудад НКВД-ийн коммунистуудын хийсэн аймшигт аллагын үлдэгдэл хэдэн зуун сая хүний цогцос бөөнөөрөө булаатай байгаа.

25.    Хүйтэнд өдөржин ажилласан хүнд өдрийн 300 грамм талх хүрэх үү. Хананд "Коомунизмын зүг урагшаа" гэсэн лоозон байна.

26.    НКВД-ийн ажилтнууд дор хаяж ард түмний дайсан эмч, инженер, эрдэмтэн 10-ыг олох ёстой. Муусайн ажилчид, тариачин бол 12.

27.    НКВД улс орныг мэдээлэгч, нууц ажилтнуудаар дүүргэсэн. Тэд нь төрөл төрөгсдөө, найзуудаа, танилуудаа гадаадын тагнуул, зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийсэн гэж матаас бичин мэдээлнэ. НКВД тэр бүхнийг шалгахгүй зөвхөн баривчилна. Ингэж байж улс орныг сэхээтнүүдээс нь цэвэрлэсэн.

28.    Коммунистууд хүүхдийг хүртэл ард түмний дайсан хэмээж, хувьсгалын эсэргүү хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж байсан. Тэд эцэг эхийг нь буруутгахын тулд хүүхдүүдийг ашиглаж  байлаа. Сургуулийн багш нар хүртэлт “Маршал Блюхерийг баривчилсан талаар чи болон эцэг эх чинь ямар бодолтой байна” гэсэн зохион бичлэг бичүүлэн үүний улмаас хэдэн зуун хүн баривчлагдаж, хүүхдүүд нь Онцгойгийн асрах газарт очсон.

29.    “Ард түмний дайсныг” өвөл цагаар бохир устай торхонд живүүлэх тамлал

30.    Ард түмний дайсан сэхээтнийг устгахын тулд гинжилж орхиод нам төрийн “Правда” сонин өгч сэхээрүүлнэ

31.    “Ард түмний дайсан”-аас мэдүүлэг авахын тулд амьсгалыг нь боогдуулах арга. Байцаагчийн туслахууд хүний толгойд хаймар уут углаж амьсгалыг нь удаан хугацаагаар боогдуулахад хэсэг хугацааны дараа  хүний хамар, ам, чихнээс нь цус гоожиж эхэлнэ.

32.    И.Сталин, ЗХУ-ын ерөнхий прокурор А.Вышинскийн заавраар “ард түмний дайсныг” байцаах гуравдугаар зэрэглэлд тагнуул хийсэн, хорлон сүйтгэх ажил хийсэн зэрэг  мэдүүлэг авахын тулд ямар  чарга хэрэглэж болно гэжээ.

33.    Соловецкийн хорих лагерьт гэхэд л хоригдлуудыг хөндлөн шургааг дээр хэдэн цаг, бүр хоногоор суулгаж хэн нь сульдаж унахыг хүлээдэг байж. Унамагц нь мэдээж тамлан зовоож, зодно.

34.    Эрүүгийн хэрэгтнүүдэд шинэ цуваа ирлээ. Ялангуяа балти орчмын  орнуудаас ирсэн латви, литва, эстон хүүхнүүд илүү үнэ хүрнэ. Коммунистуудын хамсаатан эрүүгийнхэн тэднийг бүлэглэн хүчиндэнэ. Коммунистуудад нэр хүндтэй эрүүгийн хэрэгтэн бол 2-3 ийм хүүхэн “хувьчилж”  авна.

35.    38-39 градусын хүйтэнд хоригдлууд барак байранд хонож, НКВД-ийнхний дуртай цагтаа “Гараад жагс, гараа ардаа ав, алхаад, гүйгээд.. урьдчилан анааруулахгүйгээр буудна шүү” гэсэн тушаал сонсоно.

36.    “Ард түмний дайсан” эмэгтэйчүүд мөн л ялгаагүй Зөвлөлтийн ард түмэн, намын өмнө буруугаа наманчлах гэж хөдөлмөрлөнө.

37.    1947 онд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хулгай дээрэм, тонуулын хэрэгт 25 жилийн ял өгдөг болсон нь эрүүгийн ертөнцөд бараг дайн дэгдээсэн. “Хуулийн дагуу хулгайч”-ид шоронд үймээн дэгдээх боллоо. Ийм мөргөлдөөн эмх замбараагүй явдал удаа дараа гарч олон тооны хоригдол үхэж байжээ.

38.    Үхсэн юм уу зугтаасан хоригдлыг эрт цагийн баячууд ан хийж яваад алсан гахай бусад амьтнаа авч явдаг шиг л модонд хүлээд авчирна. Тэдний гарын сарвууг үхсэнийх нь гэрч болгон тайрч аваад цогцосыг нь тайга, тундарт тэр чигт нь хаяна.

39.    Хоригдлуудыг устгах тухай Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйл анги. Энэ зүйл ангиар өвчтэй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан зэрэг хоригдлыг устгаж ГУЛаг-ыг цөөлж байх ёстой. Үүнийг НКВД-ийн коммунистууд баяртай гүйцэтгэнэ.

40.    Коммунистуудын ГУЛаг-т “үздэггүй” байсан хүмүүс бол тайж язгууртан, хааны албаны офицерууд, өндөр боловсролтой сэхээтнүүд, бурханд  итгэдэг ажилчин тариачнууд..... Тэд ихэнх нь НКВД-ийн коммунистуудаас илүү боловсролтой, гэгээлэг байсанд атаархаж байгаа нь тэр.....

41.    Хэвтээд босоод, хэвтээд босоод.......зөвлөлт засгийн хүмүүжлийн ганц арга, сургуульд ч , армид ч, техник мэргэжлийн сургуульд ч.....ийм л байсан. ГУЛагт бол ийм тушаалыг цасан дунд, шавар намаг, хаана л бол хаана офицерын дургүй хүрсэн газарт өгнө.

42.    ГУЛаг-ын хоригдлуудын зэвсэглэсэн салаа. 1939-40 оны дайны өмнө Сталин, Бериягийн тушаалаар хоригдлуудаас бүрдсэн 6-7 зэвсэглэсэн нэгтгэл бүрдүүлж Сибирьт богино хугацаагаар бэлтгээд баруун хил дээр аваачиж “ их бууны идэш” болгосон. Муу зэвсэгтэй, байлдааны бэлтгэлгүй энэ хүмүүс бүгд дайсанд цохиулан амь алдаж бусад нь олзлогдсон.

43.    Эмэгтэйчүүдийг шоргоолжоор залхаах арга. Залуу бүсгүйчүүд НКВД-ийн коммунистуудын амраг болохгүй гэж татгалзвал тэднийг нүцгэлээд шоргоолжны үүрэн дээр алцайлган  суулгаж тамлана. Шоргоолж орж болох бүх нүх рүү нь орж иднэ.  Зарим нь бүр үтрээ рүү нь тусгай хоолой хийж шоргоолжнууд орох зам бэлтгэж өгнө.

44.    Бетон зуурмагт хийж цутгах. Усан цахилгаан станцын цутгамал дор хэчнээн орос хүн орсон бол. Цагаан хэрмийг барихад үхсэн хүнийг хамтад нь өрөөд явсан гэдэг, коммунизм байгуулж байсан ЗХУ усан цахилгаан станц барихдаа хчнээн  гэм зэмгүй хүнийг хамтад нь цутгаж коммунистууд бахаа хангасан бол.....

45.    Нас барагсдыг хойд тэнгис, Сибирийн голд л живүүлээд болоо.

46.    1953 оны гуравдугаар сарын 5. Сталиныг үхсэн тухай мэдээ “ард түмний дайсан” хоригдлуудад бөөн баяр, аврал авчирсан даа.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ter tuhai medeelliig il gargaj tavina uu!!!
ene orosiig omoorson vhervvd vhej duusahgvinee tarhi ugaalt gedeg chini orosiig tahin shvteh shvv dee orosuud bidnii ovog ddesiig tamlan alj baisnan ogt hamaagvi yu maluudaa ter orosuutai tsug vhej dald oroisoi
бузар америкчууд 60 сая индианчуудыг алсан энэ тухай юу гэмээр байна
Ter tuhai medeelliig il gargaj tavina uu!!!
naana chin eh ornoosoo urvaagui humuusiig hucheer hereg huleelgesen shdee
End hudlaa yum ogt alga.communist niigemd ochnoon saya huniig tamlaj alj ustgasan shde.2r daind uhsen humuusees ch colon huniig tsaash haruulsan.Korolev geh met yaltachguy heregtey erdemtediig alalguy amid uldeej tednii huch oyun uhaanaar l huchtey zevseg tehniktey shinjleh uhaan ondor hogjson uls bolson shde pros uls.
manai nogoon malgaitnuut yalgaagui l ingej tamlaj baisan shuu dee. 2001 onii 7 sariin 1-nd ch S.Bayariin daalgavraar tsagdaagiinhan zaluusiig ingej l tamlasan shuu dee
Тэгээд монголын коммуниситууд бас ийм байсан гэхж хүмүүсийн толгой угаах гээд байгаа юм уу. Ан-ынхаан, тоглоом тоотой нь дээр шүү. солиотой юм хийхээ больвол яасан юм.
manai nogoon malgaitnuut yalgaagui l ingej tamlaj baisan shuu dee. 2001 onii 7 sariin 1-nd ch S.Bayariin daalgavraar tsagdaagiinhan zaluusiig ingej l tamlasan shuu dee
OVGON UNEN UNEN GEJ SHAAJIINA HAHA
AN iin zohiol uu.Davs ihedvel yah ve
unen unen, orosuud hunii amiig yuman chinee toodoggui balmad uls. Uuniig manai ovoo bieree tuulaad amid uldsen hedhen mongol hunii neg baisan. Ene tuhai uhehiinhee omno yaridag baisa. uunees ch aimshigtai yum baisan.
AN iin zohiol uu.Davs ihedvel yah ve
xatuu nxatuu l bsan bx gehdee uursduu zovlon uzsen humuus arai ch iim bgaagui bxaa tarhai ugaalgamaar baival tanii l xereg
Ene kommunistuud butehgui shuu, manai MAN ch bas l iim baisan, odoo ch heveeree
Хаа газрын коммунистууд адилхан даа.манайд бол эмэгтэйчүүдэд ѳр зѳѳлѳн хандаж ердѳѳ гуравхан жирэмсэн эмэгтэйг буудсан.
Хаа газрын коммунистууд адилхан даа.манайд бол эмэгтэйчүүдэд ѳр зѳѳлѳн хандаж ердѳѳ гуравхан жирэмсэн эмэгтэйг буудсан.
Хаа газрын коммунистууд адилхан даа.манайд бол эмэгтэйчүүдэд ѳр зѳѳлѳн хандаж ердѳѳ гуравхан жирэмсэн эмэгтэйг буудсан.
buh uls adilhan bcan
muu nowshnuud huniiig ingej tamlaad baihdaa yahaw dee arai ch dee
HAHA NAADAH CHIN HUDLAA SURTAL UHUULGA GEDEG NI NOTLOGDSON HAHA. HEDEN EVREI GARUUDIIN HUDLAA ZOHIOLIIG UNEN METEER GURDUJ GENE. NUGUU MANAI ERUUD YAVUULDAG BAISAN GARUUD IIM BAISAN GEJ HELEHGUI BIZDEE. HAHA.
Gulag oltrigiin komik ni bn shuu dee. Zohiold boldog uil yavdluudyg tovchhon todorhoi haruulsan bn.
Putin bol iim l gardaa hehhe
chi jinhene kommunistuudad tarhia ugaalgaj dee Chingis haan chini chinii tarhia ugaalgasan shig tiim hyn bish
chi mongol bish
odoo iim zuil hoid solongos Hyatad oros 3 l bgaa daa
үнэн ингэж л алж хядаж айлган сүрдүүлж байж олон үндэсний өөртөө нэгтгэж хуарангийн социализм байгуулсан юун тархи угаах үнэн
odoo iim zuil hoid solongos Hyatad oros 3 l bgaa daa
ТАРХИ УГААСАН ГЭЖ ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА УНШИГЧИДАД ХАНДАХАД 1941 ОНД ГЕРМАНЫ ФАШИСТУУД АМЖИЛТТАЙ ЦӨМӨРСӨН ШЛАТГААН ГУЛАГ УЛААН АРМИЙН ОЛОН ЧАНАРТАЙ ТУРШЛАГАТАЙ ГЕНЕРАЛ ОФИЦЕРИУД АЛСАН ТҮҮНИЙГ ЗАЛУУ ТУРШЛАГГҮЙ ОФИЦЕРИУДААР НӨХСӨНД БАЙСАН ЮМ ШҮҮ
Юун тархи угаах вэ монгол коммунистууд яадаг байсныг чи мэдэхуу 4 авгыг маан цаазаар авсан эмээ маань эргэх санаатай очоод уулзаагуй боловч барааг нь харсан зун амьдаараа шарх нь этсэн гарыг нь хуга цохисон тул этээ тууж чадахгуй байсандаа гэж яридаг юм.амьдаар этэнд идуулехийг бичээгуй байна
muu umxii unrtuulsen komunizm
chi haanahiin ***** ve novshoo muu orosiin cacaad yawsan ***** uu ugui yuu
Энэ зураг баримт нотолгоо мөн үү. Эх орноосоо урвагч этгээд дайсны талд үйлчилж эх орныхоо эсрэг юуг хийхэд бэлэн байдаг. Түүний сонгодог жишээ энэ л дээ.
naana chin eh ornoosoo urvaagui humuusiig hucheer hereg huleelgesen shdee
chi mongol bish
ХӨӨРХИЙ ХЭДЭН МОНГОЛЧУУДЫГ ЯАЖ ТАМЛАЖ БАЙСАН БОЛ ЗҮРХ ӨВДӨХ ЮМ.ГЭНДЭН ГУАЙ АМАР ГУАЙ ТЭРГҮҮТЭЙ ХЭДИЙГ ХЭРЭГ ХҮЛЭЭЛЭЭ ГЭДЭГ.ИЙМ ТАМЛАЛ ДОР ХҮН БҮҮ ХЭЛ НОХОЙ Ч ХЭЛД ОРОХ БАЙХ.ХЯТАД ОРОСУУДААС ХОЛ ЯВСАН НЬ ӨЛЗИЙТЭЙ.ХҮН БИШ.
Чингисийн уе бас нэг иймэрхуу байх л байх
chi jinhene kommunistuudad tarhia ugaalgaj dee Chingis haan chini chinii tarhia ugaalgasan shig tiim hyn bish
Яргал***** байдаггүй улс орон гэж байдаг юмуу. Тэгэж ярьвал ОРОС 20 сая хүнээ яргалуулж шатаалгуулж алдсан шүү. Та нар битгий ингэж тархи угаа. Орос Монголчуудын харьцааг муутгах гэж ийм зүйл хийж байгаа чинь өрөвдөлтөй юм. Хэний хэзээ зурсан зургийг ч баттай мэдэхгүй байж ард түмэнд ийм тайлбартай хортой зүйл цацаж байгаа чинь гэмт хэрэг шүү нөхөр минь. Баримттай зүйл хийгээрэйдээ орчин үед дурын бацаан иймэрхүү зүйл зурчихдаг болсон байхад ийм утгагүй зүйл хийж байх гэж. Зургуудийнх нь тайлбарууд нь хүн итгэмээргүй бурж байх шивдээ ялангуяа тэр 24 р ЗУРГИЙН ТАЙЛБАР БОЛ БҮР ТӨГС.
chi haanahiin ***** ve novshoo muu orosiin cacaad yawsan ***** uu ugui yuu
xoorxii xyn bolj torood dendyy aimaar bid ch aztai yeiinxen um bn do mongold bas l dytaxgyi bsan bx daa xarsan bol
muusain angiin daisnuudiig bolgoj taibidag baijdee.
аймар байжээ
Хамгийн их уншсан