Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэвлэлүүд: Умардын Ким Чен Ун алагдсан уу, баривчлагдсан уу

Умард Солонгост төр солигдсон байж магадгүй хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна.
Барууны сэтгүлчид бүтэн сар гаруй олны нүдэнд харагдахгүй байгаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд юу тохиолдсон байж болох талаар таамаг дэвшүүлэн бичсээр байна. Дөнгөж 31 настай залуу удирдагч тэгтлээ хүн өвчилнө гэж баймааргүй. Түүнийг нэлээд доголон явааг Умардын телевиз саявтар харуулж байсан.
Reutersагентлаг болохоор түүнийг цэргийн хээрийн сургуулийн үеэр хөлөндөө гэмтэл авсан гэж бичиж байгаа. “Тэр бүх генералуудыг хээрийн сургуульд биечлэн оролцохыг тушааж өөрөө ч бас оролцсон. Тэд мөлхөж, гүйж, харайж байгаад Ким Чен Ун хөлөндөө гэмтэл авсан” гэж эх сурвалж хэлсэн байна.
Өмнөд Солонгосын эх сурвалж ч бас түүнийг хөлөндөө гэмтэл авсан гэж баталж байгаа. “Тэр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр шагай, өвдгөндөө гэмтэл авсан” гэж эх сурвалж хэлээд “эхлээд доголж байснаа дараа нь хүндэрсэн” гэжээ. Эх сурвалжийн хэлснээр бол энэ нь түүний хүнд жингээс болсон бололтой.
Түүний хэлснээр бол тэр хөл дээрээ бостол лавтай 100 хоног эмчлүүлэх гэнэ.
Бас залуу удирдагчийн өвчин нь ужгирснаас  ясны үрэвсэлтэй болсон гэж зарим хэвлэл бичиж байна.
La Repubblica хэвлэл болохоор БНАСАУ-д цэргийн эргэлт юм уу, эмх замбараагүй байдал гарч Ким Чен Уныг алсан юм уу, баривчилсан байж магадгүй гэж байна. “Ким Чен Ун, төр засагт дэмжлэг үзүүлэх, цөмийн зэвсэг, ураны хадгалалтыг шалгах зорилгоор нийслэл Пеньянаас өөр газар байгаа хэмээн БНАСАУ-ын Батлан хамгаалах яам” тэмдэглэснийг сэтгүүлчид бас мэдээллээ.
Үүний зэрэгцээ БНАСАУ-ын Сөрөг тагнуулын газрын тэргүүн байсан Чан Чин Сон Ким Чен Уныг үнэхээр цэргийнхэн зайлуулсан байж магадгүй гэсэн байна.
“Армийн улс төрийн удирдах газрын дарга, Ким Чен Уны дүү эмэгтэй дүү, 26 настай Ким Е Жоны удирддаг СХН-ын Хөгжлийг удирдах газрын мэдэлд засгийн эрх байгаа” гэж La Repubblica үзэж байна. Ингэснээрээ “Огт тооцоогүй эргэлт гарч” залуу удирдагчийн төгсгөл болж байх гэж байгаа юм.
Голландын Лейдений их сургуулийн Солонгос хариуцсан мэргэжилтэн Ремко Брейкер бас АВС-д өгсөн ярилцлагадаа генералууд залуу удирдагчийг барьж гэрийн хорионд хийсэн гэсэн санал дэвшүүлжээ.

The New York Daily News хэвлэл шинжээчдийн ярианаас иш татан одоо улс орныг Ким Чен Уны эмэгтэй дүү 27 настай Ким Е Жон нууцаар удирдаж байгаа гэсэн байна.
Харин Independent хэвлэлийн бичсэнээр бол хөгшин генералуудын хийсэн Ордны эргэлтийн оролдлого гарах үеэр зугтаж яваад Ким Чен Ун алагдсан байхыг үгүйсгэхгүй гэжээ.
Юутай ч Умард Солонгост болж байгаа үйл явдал тодорхойгүй байж, хаалттай коммунист дэглэмийн ачаар гадагш задрахгүй зөвхөн цуу ярианы түвшинд л байсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан