Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг зохицуулагчийн суудал эзгүй хэвээр байна

Шинэ бүтэц, зохион байгуулалтад ороод буй Эрчим хүчний зохицуулах газрынхан өнөөг хүртэл нэг зохицуулагчаа тодруулж амжаагүй л байна.  Уг нь, бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгдөж,  шинэ удирдлагатай болсон эл байгууллагын үйл ажиллагааг удирдах, хяналт тавихад таван зохицуулагчийн үүрэг их байдаг. Тиймээс ч өнөөг хүртэл  тус газрынхан нэг зохицуулагч нь тодроогүйгээс хурал зөвлөлгөөнөө хийхэд тун хүнд байгаа гэсэн. Угтаа МҮХАҮТ-аас эдийн засагч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайханыг ЭХЗГ-ын зохицуулагчаар томилох хүсэлтээ Ерөнхий сайдад илгээсэн ч өнөөг хүртэл хариу нь ирээгүй аж.  Д.Жаргалсайхан өмнө нь  Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга байсан юм. 

Т.Оюунбаяр


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан