Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Украины дорнод нутагт хэн байлдаж байна вэ
Гадаад орнууд дахь улс төрийн нөхцөл байдлыг судалдаг Германы тэргүүлэх хүрээлэн Берлины Улстөр шинжлэх ухааны сан “Stiftung Wissenschaft und Politik, SWP” Украины дорнод нутагт болж байгаа үйл явдал, цэргийн мөргөлдөөнийг судалж үзсэн байна. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш энэ бүс нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний гол шалтгаан, оролцогч талуудын үүрэг, терроризмын эсрэг ажиллагаа зэргийг судалж үзээд баримтуудыг дэлгэжээ.
Сөргөлдөгч талууд буюу салан тусгаарлагчид
Энэ сангийн судалгаагаар салан тусгаарлагчдын талд 15 орчим мянган хүн байлдаж байгаа гэсэн тоо гарчээ. Энд янз бүрийн л дайчид байна. Бүс нутгаа автоном эрхтэй болгох гэсэн юм уу, Оростой нэгтгэхийн төлөө гэсэн нутгийн оршин суугчид байна.
Эдний нэг хэсэг нь Виктор Януковичийг дэмждэг байсан хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид. Тэдний байлдаж байгаагийн гол утга учир нь эрх баригчид тэднийг ажилгүй, орлогогүй болгосонд хорссон хэрэг.
Зэвсэглэсэн салан тусгаарлагчдын өөр нэг хэсэг нь орос украины хил дамнан орж ирсэн сайн дурынхан. SWP сангийн судлаач Маргарет Кляйн, Кристиан Пестер нар “Энд орос болон казак угсааны хүмүүсээс гадна чечень, осети, армян зэрэг өөр үндэстнүүд ч байна” гэжээ. Тэдний хувьд санхүүгийн, улс төр, үзэл суртлын гээд өөр өөр шалтгаанаар оролцож байна.
Байлдаж байгаа салан тусгаарлах талынхан олон тоотой, харьцангуй сайн зэвсэглэсэн ч дотоод эв нэгдэл, нутгийн оршин суугчдын дэмжлэг муу байна. Судалгааныхан Украины дорнод нутгийнхнаас асуулга авч үзэхэд тэдний ихэнх нь Киевийн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч дайны эсрэг, Украиныг хуваахын эсрэг байгаа нь харагджээ. Энэ нь салан тусгаарлагчид нутгийн оршин суугчдаас дэмжлэг авахгүй байгаагийн илрэл.
Киев юунд тулгуурлаж байна вэ
Украины армийн оросынхоос ялгаатай нь шинэчлэгдээгүй, хүн хүчийг нь 450 мянгаас 130 мянга болтол нь хоргдуулсанд байна. Тэгээд ч бараг тал нь шинээр дайчлан татсан, байлдааны ажиллагаанд сайн дураараа оролцож байгаа биш хүмүүс.
Өнөөгийн байдлаар агаарын десантын болон тусгай тасаг л байлдах чадвараар арай илүү байгаа гэж SWP үзжээ.
Үүнээс гадна энэ байлдааны ажиллагаанд Украины Аюулгүйн албаны ажилтнууд оролцож байгаа.
Тэдний хувьд терроризмын эсрэг, сөрөг тагнуулын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Судалгааны багийнхан Украины Аюулгүйн албанд 30 мянган офицер ажиллаж байгаа нь Британийн аюулгүй алба, гадаад тагнуулын албаны хүн хүчнээс зургаа дахин их гэж тэмдэглэсэн байна.
SWP бас украины хилээр салан тусгаарлагчдад зориулсан хангамж, зэвсэг оруулахгүй байх үүрэг хүлээсэн хилийн 45 мянган хүнтэй хамгаалалтын албыг энд нэрлэжээ.
Гэтэл хилийн албаны ихэнх хэсэг нь мөн л шинээр татагдагсад, захиргааны ажилтнууд байна гэнэ. Ийм ч учраас “Украины хилчид мөнгө аваад л Оросоос зэвсэг техник хилээр нэвтрүүлж байгаа” гэж дүгнэжээ.
Украины Үндэсний гвардид нэгтгэн зохион байгуулсан дотоодын цэрэг нь Украины дорнод нутагт болж байгаа байлдааны ажиллагаанд нэг их оролцохгүй байгаа гэж SWP дүгнэсэн байна. Үндэсний гвардийн гол үүрэг нь дэд бүтцийн гол гол объектуудыг хамгаалах л явдал.
Харин Украины Онцгой байдлын яамны зэвсэгт салаа нь ар талд газрын мина хураах, тэсэрч дэлбэрээгүй сум хэрэгслийг аюулгүй болгох, эрчим хүч, ус хангамжийг сэргээх үүрэг хүлээж байна.
Хувийн арми
Энд судлаачид терроризмтэй тэмцэх командлалд захирагддаггүй ч украины эрх баригчдын талд байгаа янз бүрийн бүлэглэлүүдийг нэрлэжээ. Судалгааны баг энд гурван янзын бүлэглэлийг нэрлэсэн байна.
Юун түрүү Майданы идэвхтнүүд, ялангуяа “Баруун бүс”-ийнхэн, бусад идэвхтэй хэсгээс бүрдсэн салаа. Хоёр дахь нь “Донбасс” батальоны хэлбэрийн “хувийн арми” маягийн бүлэглэл. Энэ бол ихэнх нь украины зэвсэгт хүчний албан хаагч байсан хүмүүс.
Гурав дахь бүлэглэлд орон нутгийн олигархиудын санхүүжүүлж байгуулсан, Игорь Коломойскийн батальон шиг тийм салаа хэсгүүд.
Авлига хээл хахууль, урвалт
Украины аюулгүй байдлын байгууллага, ялангуяа армид байгаа хамгийн том бэрхшээл бол санхүүгийн хомсдол. Украины батлан хамгаалах төсөв 2013 онд 1,8 тэрбум евро байхад Оросынх түүнээс тав дахин их цэрэгтэй, тэдэндээ 25 дахин их хэрэгсэл хуваарилж байна.
Өөр нэг бэрхшээлийг SWP-ийн судлаачид бүхий л түвшиндээ бүх системээрээ авлигад автсан явдал гэж үзэж байна. Энэ нь хүчнийхэнд төсвөөс хуваарилж байгаа багахан хөрөнгө хэрэгсэл хаашаа алга болж байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болдгийн гол шалтгаан.
Хамгийн сүүлийн том асуудал бол урвалт. Бүр мөргөлдөөн эхлэхэд л Украины аюулгүйн албаны маш олон ажилтан салан тусгаарлагчдын талд орж, зарим нь ямар ч идэвхгүй байсныг судалгааны багийнхан тэмдэглэжээ. Энэ бол олон хүчин зүйлээс болж байгаа. Юун түрүү гарал угсаа, төрөл төрөгсөд нь Орост байдаг, Януковичийн үеэс л тэдэнтэйгээ холбоотой байсан байхад зарим нь олигархиудаас хамааралтай хүмүүс байх жишээтэй.
Одоо тэгээд яах вэ
Судалгааны баг эцэст нь Украины дорнод нутагт Олон улсын энхийг сахиулагчдыг оруулах замаар талуудын мөргөлдөөнийг хязгаарлах, салан тусгаарагчдын зэвсэгт бүлэглэлийг тараах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлжээ. “Гэхдээ Герман болон бусад улсууд энд оролцох нь гагцхүү Орос, Украины талаас дэмжлэг авч, хүчин төгөлдөр байх мандат авсны дараа л хэрэгжих боломжтой” гэж Берлиний Улстөр шинжлэх ухааны сангийн төлөөлөгч Маргарет Кляйн, Кристиан Пестер нар бичжээ.
Украйны армийн талд барууны орнуудын хөлсний цэргүүдбасамерикчууд байлдаж л байгаа ш дээАмерик юунд гаршсаны дэлхий мэдчихсэн байхад Америк хулгай нарын үзэл сурталыг юугий нь энэд нэг их тавиад байгаан энэ бол ямарч хэрэггүй жижиг хэнд ч хэрэггүй ухуулга л байна

0 Сэтгэгдэл
ПУТЛЕР
Путин орос орныг нэгдмэл цул болгож хөнжилд нь гараа оруулах шахаад байсан америкийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлэн оросын улс төрийн нэр хүндийг босгож эдийн засгаа гаднаас хамааралгүй болгож чадсан. Тэр украйнаас оросын стратегийн чухал цэг болох крымыг салгаж авах гэж 10 гаруй жил дотор нь улс төржүүлж хагалан бутаргах бодлого явуулсныхаа үр дүнд санасандаа хүрлээ. Монголд том орд газруудыг хяналтандаа авхын тулд монголчуудыг улс төржүүлэн хооронд нь эвдрэлцүүлж нийгмийг ороо бусгаа болгож гадаадын хөрөнгө оруулагчидыг үргээх ажилгаа явуулж эхэлсэн ч бага зэрэг хоцорсон байсан. Гол нь орос хятадтай монголыг муу байлгах гэж хичээж байсан авч барууныхан сиймхийг ашиглаж амжина гэж тооцоогүй. 1920 оноос хойш монголын бүх удирдагч орост алагдаж 30 оны үед нийгмийн хөтлөгч давхрагыг устгаж үндэсний бичиг ургийн овог үгүй болгон алтайн хязгаар тува зэрэг бүс нутгийг булаан аваад байсан боловч дэлхийн улс төрийн нөхцөл байдал тоглоомын дэглэмтэй монгол улс байлгах шаарлагатай болгосон. Тийм ч учраас оросууд Курица не птица монголия не заграница гэж ярилцдаг байлаа
2014.10.12
2014.10.10