Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффет 2016 онд болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон оролцох төдийгүй ялалт байгуулна гэж мэдэгджээ. Тэрээр “Fortune” сэтгүүлээс гаргасан хамгийн нөлөөөтэй эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохдоо “Хиллари ялна. Би ялна гэдэгт нь бооцоо тавина. Харин би иймэрхүү зүйлийг зүгээр нэг хийдэг хүн биш шүү” гэжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулах боломжоо нэмэгдүүлэхийн тулд Хиллари Клинтон өрсөлдөнө гэдгээ аль болох цагийг нь тулгаж хэлнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Гэвч улс төр судлаачид Хиллари Клинтоныг сонгуулийн кампанит ажлаа хэдийнэ эхлүүлээд явуулж байна гэсэн.
Уоррен Баффет нь онцгой ашиг өгдөг зүйлд хөрөнгө оруулалт хийдгээрээ алдартай бөгөөд санхүүгийн ертөнцийн далдыг харагч, зөнч гэгддэг. Баффетийн хөрөнгийн хэмжээ 67 тэрбум ам.доллар.