Перугийн Ислай мужийн төв Мольендо хотын мэрийн сонгуульд Гитлер гэсэн овогтой хүн ялсан нь олны анхаарлыг татлаа. “Ислайн интеграци” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Ричард Гитлер Але Крус 47 хувийн санал авсан байна. Перуд орон нутгийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн бөгөөд түүнд 21 сая хүн оролцон саналаа өгчээ. Перугийн хуулийн дагуу тус улсын иргэд сонгуульд заавал оролцох ёстой бөгөөд саналаа өгөөгүй хүмүүсийг 60 ам.доллараар торгодог.
Ричард Гитлер Але Крус сонгуулийн кампанит ажлаа улс дамнасан уул уурхайн том корпорациудын явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн байр сууринаас явуулсан тул түүнийг зүүний үзэлт үндсэрхэг үзэлтнүүд дэмжсэнээр ялж чаджээ. Перугаас өөр улсад ийм нэртэй хүн сонгуульд оролцоод ялах нь бүү хэл хар багад нь эцэг, эхийг нь торгоод нэрийг нь хураан албан хүчээр өөр нэг өгүүлэх байлаа. Эцэг, эх нь шүүхдэж заргалдаж байгаад Гитлер нэрийг нь өөрчлүүлэлгүй авч үлдэж чадсан ч цэцэрлэг, дунд сургууль, дээд сургуульдаа тоглоом шоглоомны бай болж тун ч амаргүй амьдралыг туулж гарах хэрэгтэй болох байсан биз.
Харин Перуд ийм нэртэй хүн сонгуульд ялсныг бодвол энэ улсад Гитлер гэсэн нэрэнд тун хүлээцтэй ханддаг бололтой.