Казахстан 10 жилийн дараа буцаан худалдаж авах 1.5 тэрбум долларын бонд, 30 жилийн дараа дарагдах нэг тэрбум ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргажээ. Төрийн бондыг даган янз бүрийн эрсдэл явж байдаг. Аргетинийн төрийн бондын өрийн бүтцийг дахин өөрчлөхтэй холбоотой таагүй асуудал үүсч тус улс ээлжит удаагаа төлбөрийн чадваргүй болсон үүний нэг жишээ. Иймд Олон улсын хөрөнгийн зах зээлийн ассоциацаас төрийн бондын байршуулах нөхцөлийг өөрчилж, Аргентины Засгийн газарт тулгарсантай адил байдал үүсэхээс сэргийлсний дараа л Казахстан нь 14 жилийн турш олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргаагүй байж байгаад эргэн иржээ. Бондын хүү бага байгаагаас ашиг гаргахын тулд ийнхүү бонд гаргаж буй гэнэ.
Казахтсан өмнө нь гаргаад байсан Евробондын сүүлийн хэсэг болох 350 сая ам.долларын бондуудыг 2007 онд бүрэн худалдан авч дуусгасан байна.