Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Лаврентий Бериягийн сүнс Москвад байшингаа эргэдэг гэнэ
Зөвлөлтийн нам төрийн зүтгэлтэн, Сталины баруун гар байсан Лаврентий Павлович Бериягийн амьдарч байсан Москвагийн Малой Никитскийн гудамж дахь 28 тоотын нэг давхар энэ барилгын талаар оросын нийслэлд элдэв яриа их тархсан байдаг. ЗХУ-ын Дотоод явдлын ардын комсиссариат буюу Дотоод яамыг олон жил тэргүүлж оросын олон сая хүний хувь заяагаар тоглосон гадаадын тагнуул энэ хүний сүнс нь орой үдшээр байшингаа эргэж, заримдаа бүр шөнө дунд хий үзэгдлэн машин нь ойртож ирдэг гэнэ.
Магадгүй гүрж гаралтай энэ хэнээт эр тансаг машинаараа орой үдэш Москвагийн гудамжаар сэлгүүцэн царай зүстэй залуу бүсгүйчүүд, дунд сургуулийн ахлах ангийн охидыг ангуучлан комиссаруудаараа дуудуулж, албан өрөө, гэртээ авчран хүчирхийлдэг байсан болохоор ч ийм сүг хий үзэгдэл хүмүүст харагддаг, үгүй юм гэхэлд олон сая орос хүн, хүүхнүүдийн сэтгэл зүрхэнд муу ёр нь хоногшсон болохоор ингэж санагддаг байж болох.
Энэ хий үзэгдэл сүнстэй таарсан гэх хүмүүсийн яриагаар бол нүдэнд харагдахгүй атлаа машины дуу гараад, хаалга онгойлгож хүнд алхаатай хүн машинаас гарч ирэх, аймаар дуу авиагаар ямар нэгэн юм хэлж тушаах нь сонсогддог гэнэ.
Юутай ч оросын нийслэл дэх энэ байшин өнгө төрхөө алдаагүй хэвээр, өнөөдөр Тунисын ЭСЯ байрлаж байгаа ч хэн хүн ойртож дөхөхийг хүсдэггүй, муу ёр дагуулсан байшин гэгдсээр байна.
Сталиныг нас барсны дараа 1953 онд Лаврентий Берияг баривчилж Их Британи болон бусад улсын талд тагнуул хийсэн, ЗХУ дахь ажилчин тариачны засаглалыг устгаж хөрөнгөтний байгуулал тогтоох гэсэн, ёс суртхууны доголдол гаргасан Гүрж болон өвөр Кавказад хууль ажиллагаа явуулж олон зуун мянган хүнийг хэлмэгдүүлсэн хэмээн буудан алах ялаар шийтгэсэн юм.

0 Сэтгэгдэл