ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Аргентины дарангуйлагчийг 23 жил хорих ялаар шийтгэлээ
1976-1983 онд Аргентины төрийн эрх барьж байсан цэргийн дарангуйлагч 83 настай Рейнальдо Биньоныг засгийн эрхэнд байхдаа үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө 23 жил шоронд хорих ялаар шийтгэсэн байна.
Энэ сарын 7-нд болсон шүүх хурлаар түүнийг засгийн эрх барьж байхдаа үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн 32 хүнийг хулгайлан цаазалсан хэргээр шийтгэжээ. Энэ хэргээр түүний хамтрагч генерал асан Омар Риверсийг бүх насаар нь хорих болсон байна.
Дарангуйлагч Биньоне эрх барьж байх үедээ үйлдсэн янз бүрийн хэргээр шоронд сууж, гурван ч удаа бүх насаар нь хорих ял авч байсан юм. Түүнийг бас латин америкийн Аргентин, Боливи, Бразиль, Парагвай, Уругвай болон Чили улсуудын цэргийн дэглэмтэй хамтран ажиллаж улстөрийн сөрөг хүчнийхнийг алж устгах “Кондор төлөвлөгөө” хэрэгжүүлж байсан гэж буруутгадаг.
1976 оны гуравдугаар сарын 24-нд Аргентиний генерал Хорхе Рафаэл Виделей тэргүүтэй цэргийн хунтынхан төрийн эрхийг булаан авч парламентыг тараан хөл хорионы цаг тогтоож, улс төрийн намууд, үйлдвэрчний эвлэлийн ажиллагааг хориглон хэлмэгдүүлэлт эхэлсэн юм.
Ийн байсаар 1983 онд генерал Рейнальдо Биньон засгийн эрхийг ерөнхийлөгч Рауль Альфонсин тэргүүтэй иргэний засгийн газарт шилжүүлж өгсөн юм.
Албан ёсны тоогоор Аргентинд тогтож байсан дарангуйллын үеэр 18 мянган хүн сураггүй алга болсон гэдэг ч хүний эрхийг хамгаалагчид энэ тоо лавтай 30 мянга хүрсэн гэдэг юм.

0 Сэтгэгдэл