СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Туркт эмх замбараагүй байдлын улмаас 15 хүн амь алдлаа
Туркийн зүүн нутгийн хотуудад курд үндэстнүүд жагсч “Лалын улс”-ын зэвсэгт дайчидтай туркийн үндэсний армийн хийж байгаа тэмцэл хангалтгүй байгаа шүүмжлэн эмх замбараагүй байдал үүсгэснээс 15 хүн амиа алдсан байна.
“Лалын улс”-ын зэвсэгт дайчид Туркийн хилээс холгүй Сирийн нутагт орших курдуудын суудаг Кобани хотыг эзлэх гэж байхад туркийн тал хариу арга хэмжээ авахгүй байгаад курд үндэстнүүд бухимдаж байна.
Кобани хотод Туркт хүлээн зөвшөөрдөггүй Курдистаны ажилчны нам эрх барьдаг болохоор Анкара албан ёсоор хүлээх байр суурьтай хандаж байгаагаас курд үндэстнүүдэд аюул нүүрлэж байна гэж жагсагчид үзэж байна.
Курдууд туркийн засаг захиргааг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг нууцаар дэмжиж байна гэж буруутгаж байгаа юм.
Ийн эмх замбараагүй байдал үүссэнээс Диярбакыр, Мардин, Сиирт, Муш, Ван, Батман гацаануудад хөл хорионы цаг тогтоожээ. Хоёр ч мужид аюулгүй байдлын үүднээс сургуулиудын хичээлийн цагийг өөрчилсөн байна.
Эмх замбараагүй байдлыг далимдуулан хэсэг залуу дэлгүүр мухлаг, хувийн өмчид халдаж, барилга, цагдаагийн машин руу чулуу, шатах шингэн бүхий лонх шидэлж байна.

0 Сэтгэгдэл