Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Касьянов: Путин Орост Муссолины дэглэм тогтоож байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орост нэг хүний дарангуйлал тогтоогоод одоо Муссолины дэглэмийн зарим хэлбэр рүү орж байна гэж 200-2004 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байсан Михаил Касьянов Польшийн телевизийн TVN24 сувагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
“Орост өнөөдөр Путиний ойрын хүрээллийнхнээс түүний өөдөөс зоригтой үг хэлчихдэг хүн байхгүй болжээ. Путинд захирагдахгүйгээр, Украин руу дайрахгүй байх тушаал өгөх нэг ч генерал алга. Бүгд л Путиныг харж, түүний юу хэлснийг л хийцгээж байна. Энэ бол нэг хүний дарангуйлалын дэглэм” гэж ОХУ-ын Ерөнхий сайд асан Касьянов хэлсэн байна.
Түүнийхээр бол ОХУ-ын ерөнхийлөгч Путин одоо Муссолины дэглэмийн зарим хэлбэрийг нэвтрүүлж ердөө ганцаараа л удирдагч, ганцаараа л бүхнийг шийднэ гэдэг болж байна гэжээ. “Одоо бидэнд ардчилсан сөрөг хүчин, улс орон ард түмнийг өөрчлөх тавдугаар цуваа хэрэгтэй байна. Ардчиллыг бий болгоод 20 жил өнгөрөхөд ийм болчихно гэж бид огт төсөөлөөгүй” гэж Касьянов тэмдэглээд ийм байдал нэг их удахгүй, ард түмэн сэрж ардчилсан улс орноо хөгжүүлэхэд эргэн орно байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Крымийг булаан эзэлснийхээ төлөө Путин олон түмнээс их үнэлгээ авсан тухайд оросуудын хувьд  Зөвлөлт холбоот улс задарсны дараа “Зөвлөлтийн болон эзэнт гүрний синдром” нь тасраагүй байснаас болсон гэж тэр дүгнэж байна.
Касьянов үүний өмнө бас  2008 онд Орос улс Гүржид хүчирхийлэл үйлдэж байхад Барууныхан дуугүй байсан нь  тэдэнд  Крымийг булаан эзэлж, зүүн Украинд хүчирхийлэл үйлдэх боломж олгосон гэж байсан юм.  Тэр “Барууныхан эхлээд төвийг сахиж байлаа, дараа нь "business as usual" буюу Кремльтэй эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг рүү эргэн орсон.  Тэгэхэд л Путин барууныхан надад эрх олгож байна, би юу ч хийж болох юм байна гэж ойлгосон. Украин, Крым бол түүний энэ байр суурины л золиос болсон” гэж ОХУ-ын Ерөнхий сайд асан Касьянов хэлжээ.  
Орос болоод Барууны гол асуудал нь Путин барууны эрх чөлөө, ардчилал, хүний эрх зэрэг үнэ цэнийг ойлгохгүй байгаад л оршино гэж Касьянов хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Haha enkhbayraas mungu shaasan gar yu ch gej hudlaa helne
яг голыг олоод хэлчихэж дээ, Эрхбиш Путиныг мэдэх хүн аргагүй ээ.
Хамгийн их уншсан