Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай ламд виз олгоогүйгээс Нобелийн шагналтнуудын чуулганыг цуцаллаа

Өмнөд Африкийн Засгийн газар Буддын шашны тэргүүн XIV Далай ламд виз олгохоос татгалзсаны улмаас тус улсад зохион байгуулахаар товлоод байсан Дэлхийн нобелийн шагналтнуудын 14 дүгээр чуулга уулзалтыг цуцаллаа. БНХАУ-тай харилцаагаа сэвтүүлэхээс эмээсэн Өмнөд Африкийн эрх баригчид сүүлийн таван жилийн дотор гурван удаа Далай ламд виз олгохоос татгалзсан нь энэ юм. Жирийн нэг хүнд ингэж хориг саад тавьж буйд сэтгэл дундуур байгаагаа Далай лам мэдэгдсэн бол дээрх чуулганд оролцох ёстой байсан 14 шагналтан Өмнөд Африкийн шийдвэрийг эсэргүүцэн чуулганд оролцохгүй хэмээн бойкот тавиад байна. Тиймээс Нобелийн хорооноос ээлжит чуулганаа Өмнөд Африкт зохион байгуулахаас татгалзахад хүрчээ. Уг нь энэ удаагийн чуулганыг Өмнөд Африкийн удирдагч агсан, Нобелийн энхтайвны шагналт Нельсон Манделагийн нэрэмжит болгон хийхээр төлөвлөж байсан юм.

0 Сэтгэгдэл
sarmagchinguud Chinagaas mungu avchihaad ih suid bolj baina aa
Хамгийн их уншсан