Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Г.Цамбагарав: Ус, цахилгаан нүүрсний үнэ нэмэгдсэн тул дулааны станцын алдагдал өсч байна

Багануур дүүргийн Засаг даргын орлогч Г.Цамбагараваас өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар тодрууллаа.

-Дүүргийн хэмжээнд өв­лийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Багануур дүүрэг 30 гаруй мянган хүн амтай. Энэ сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэлээ 95 хувиар хангаад байна. Албан байгууллагууд дулаанаа авсан. Одоо дулааны горим тохируулах  ажил хийж байна. Горимоо тохируулчихвал өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж болно.

-Багануурын дулааны станцад засвар үйлчилгээ нэлээд хийх шаардлагатай гэдэг. Мөн нүүрсний уурхайд төлөх өрийн асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Багануур дүүрэг хоёр ч удаа хөлдсөн. Үүнээс хойш дулаа­ны станцын урсгал засварыг сүүлийн хоёр жилд хийлээ. Дулааны цахилгаан станц “Багануур” ХК-иас нүүрсээ авдаг.  Гэтэл уурхайд төлөх  өр нэмэгдсэн.  Одоогоор 2.5 тэрбум төгрөгийн өртэй. Энэ жилээс дулааны станцад нүүрс нийлүүлэхгүй гэсэн асуудал гарч байна.

-Өвөл хаяанд ирлээ. Нүүрс­гүй бол дулаацахгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Бид уурхайгаас нүүрс авахгүй л бол өвөлжихөд бэрх болсон талаар Төрийн өмчийн хороо, холбогдох яамдад мэдэгдсэн. Багануурын дулааны станц одоогоор  800 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Улс алдагдлыг нөхөх мөнгө өгнө гэсэн ч одоо болтол шийд ирээгүй. Энэ жилээс ус, цахилгаан, нүүрсний үнэ өссөн.  Гэтэл дулааны үнэ нэмэгдээгүй. Иймд дулааны станцын алдаг­дал өсч байгаа юм. Оны эцэст алдагдал нь нэг тэрбум давах байх. Өмнө нь ч дулааны станц алдагдалтай ажиллаж ирсэн.

-Багануурын уурхай орон нутгийн өмнө хүлээсэн  нийг­мийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ?
-Уурхай нийгмийн хариуц­лагаа биелүүлж дэмжиж ажилладаг. Жишээлбэл, манай дүүргийн гэр хороололд 4000 өрх бий. Тэгээд 32 цэгээр дамжуулж нүүрс борлуулдаг. Бид Багануурын уурхайгаас 30 хувийн хямдралтай үнээр нүүрс авч нийлүүлэх гэрээ хэлцэл хийж байна.
0 Сэтгэгдэл
US TSAHILGAANII MUNGUU TULJ DIILEHGUI,TSALIN TETGEVER NEMEGDEEGUI BHAD YUMNIIHAA UNIIG NEMEED L BVAL HUMUUS BUR TULJ DIILEHGUI. ULS CH HUVI HUN CH URNUUS GARAHGUI,TUUND ORVOL US TSAHILGAANII UNEE BUURUULBAL TULULT UNDUR BOLJ URNUUS GARNA. ALI ALI NI DARAMTGUI BOLNO.
Хамгийн их уншсан