Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Узбекийн лалын шашинтнууд Исламын улсын талд байлдаж байна
“Узбекстаны лалын хөдөлгөөн”-ий тэргүүн Усмон Гози өөрийн байгууллагаа “Лалын улс”-тай нэгдэж байгааг албан ёсоор зарласан байна. Оросын РИА Новости агентлагийн мэдээлснээр Узбекстаны хууль хяналтын байгууллагын эх сурвалж өөрийн нь иргэд “Лалын улс”-ын дайчидтай хамт байлдаж байгаа баримт болох дуу болон дүрс бичлэг олсон тухайгаа хэлсэн байна. Узбекстаны лалын шашинтнууд Афганистан, Пакистаны хил орчимд байдаг лагерууддаа шинэ гишүүдээ сургах, цэргийн бэлтгэл хийлгэх ажлаа улам идэвхжүүлж байгааг эх сурвалж хэлжээ.
Үүнтэй зэрэгцээд Узбекстаны тусгай албад терроризмын эсрэг арга хэмжээгээ идэвхжүүлж тагнан турших сүлжээгээ сайжруулж эхэлсэн байна.
Үүний өмнө европын болон америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Лалын улс”-ын зэвсэгт дайчид Европын холбоо болон АНУ-ын эсрэг халдлага үйлдэхээр бэлтгэж байгаагаар мэдээлсэн юм. Зэвсэгт бүлэглэлүүд өөрийн дайчдыг Европ руу Сирийн дүрвэгчийн хэлбэрээр гаргаж магадгүй гэнэ.

0 Сэтгэгдэл