Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатарын нутгаар өнөө шөнө, Дорнодын нутгаар маргааш салхи секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар шөнөдөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар цасан болон шороон шуургатай. Шөнөдөө сэрүүсч 5-10 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 23-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 градус дулаан болох нь ээ.