СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Исламын улс дахин нэг хүний аминд хүрлээ
Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхээр яваад өнгөрсөн жил террористуудад баригдсан Алан Хенингийг Исламын улсын дараагийн золиос болно гэдгийг бараг сарын өмнөөс ISIS мэдэгдсэн. Гэвч Британи улс, барууны орнууд энэ бүлэглэлийн эсрэг агаараас довтлохоос өөрөөр тэмцэж чадахгүй байгаа учир Алан шиг эгэл жирийн иргэд хохирсоор байх бололтой. Тэд Алан Хеннингийн хоолойг хэрчиж үзүүлсний дараа дараагийн золиос нь АНУ-ын армид алба хааж байсан Петер Кассиг болно гэдгийг харуулсан аж.
Энэ мэдээ Алан Хенингийн гэр бүл, түүний эхнэр, хоёр хүүхдэд нь маш хүндээр тусч байгаа тухай нэвтрүүлгүүд гарсаар байна. Хохирогчийн эхнэр нөхрөө амьд үлдээхийг гуйж террористуудад хандсан боловч тус болсонгүй.
Алан Хеннингийн эхнэр хэд хоногийн өмнө террористуудад хандан нөхрийг нь суллахыг гуйсан юм.
Алан Хеннинг
ISIS буюу Исламын улс бүлэглэлийнхэн дахин нэг хүний аминд хүрснээ дүрс бичлэгээр цацлаа. Тэд өөрсдийн барьцаалж байсан Британийн иргэн Алан Хеннингийн хоолойг хэрчиж амь насыг нь хөнөөж буй бичлэгтээ АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандсан үгээ ч давхар дайжээ. Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхээр яваад өнгөрсөн жил террористуудад баригдсан Алан Хенингийг Исламын улсын дараагийн золиос болно гэдгийг бараг сарын өмнөөс ISIS мэдэгдсэн. Гэвч Британи улс, барууны орнууд энэ бүлэглэлийн эсрэг агаараас довтлохоос өөрөөр тэмцэж чадахгүй байгаа учир Алан шиг эгэл жирийн иргэд хохирсоор байх бололтой. Тэд Алан Хеннингийн хоолойг хэрчиж үзүүлсний дараа дараагийн золиос нь АНУ-ын армид алба хааж байсан Петер Кассиг болно гэдгийг харуулсан аж.
Петер Кассиг
Ингэхдээ өөрийгөө Жихад Жон хэмээн нэрлэсэн террорисит "Обама чи Сири рүү довтолж, манай хүмүүст халдсаар байгаа учир би танай хүмүүсийг хүзүүг огтолсоор байх нь" хэмээн хэлжээ. Тэрээр мөн Алан Хенингийг хөнөөхдөө түүний үхэлд Сири рүү агаараас довтлохыг зөвшөөрсөн Британийн парламент буруутай гэж мэдэгдсэн байна. Энэ мэдээ Алан Хенингийн гэр бүл, түүний эхнэр, хоёр хүүхдэд нь маш хүндээр тусч байгаа тухай нэвтрүүлгүүд гарсаар байна. Хохирогчийн эхнэр нөхрөө амьд үлдээхийг гуйж террористуудад хандсан боловч тус болсонгүй.
Алан Хеннингийн эхнэр хэд хоногийн өмнө террористуудад хандан нөхрийг нь суллахыг гуйсан юм.
0 Сэтгэгдэл