Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразиль дахин сонгууль хийнэ

Бразильд өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Дильма Руссеф олонхийн санал авсан ч тэрээр ялалт байгуулах хэмжээний санал цуглуулж чадаагүй учир одоо хоёр дахь сонгууль явуулах болоод байна.
Дильма Руссеф сонгогчдын 42 хувийн санал авсан бол түүнтэй хамгийн ойр санал авсан өрсөлдөгч Айсо Невес 34 хувьтай байгаа юм. Тиймээс сонгуулийн хоёр дахь шатанд Дильма Руссеф түүнтэй нүүр тулах нь.
142 сая хүн амтай Бразилийн сонгогчид 80 хувийн ирцтэйгээр сонгуульдаа оролцжээ. Тэд энэ сарын 26-нд дахин саналаа өгөх ёстой болж байна.
Сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөөн улам ширүүн болж, нэр дэвшигчид цөөн хувийн зөрүүгээр ялагчаа тодруулна хэмээн ажиглагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан