Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Фанфон” хар салхинаас болж Японд 420 нислэгийг цуцаллаа


Японы Хамамацу хот руу эргийн зүгээс “Фанфон” далайн хар шуурга  болж  байгаагаас 350 орчим мянган оршин суугчийг аюулгүй газарт нүүхийг сануулсан байна. Нийслэл Токиогийн зэргэлдээх Канагава, Тиба аймгуудаас бас 90 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Япон даяар өнөөдөр 420 орчим нислэгийг өөрчлөөд байна. Токио, Нагоя хотын хоорондох “Синкансэн” хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг ч зогсоожээ.

Хар шуурганы гол хүч Хамамацу болон Сизуоке хотын нутгаар дайрч байна.  Энэ үеэр үргэлжилсэн бороо орж, хүчтэй салхилна гэж мэдээлж байна. Салхины хүч шуурганы төвд секундэд 35 метр хүрч байна.  Хар шуурга өнөөдөр оройдоо нутгийн зүүн хойд Хонсю аралд хүрч хоногийн хур тундасны хэмжээ 200 мм хүрэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан