Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын аюулаас сэргийлж Эстони хилийн тусгай салаа байгуулна


Эстони улс Оростой залгаа хил дээр хилийн халдлага, хууль бус наймаа, хүмүүс хил зөрчиж хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлогуудтай тэмцэх тусгай салаа зохион байгуулахаар боллоо хэмээн Эстонийн Дотоод явдлын сайд Ханно Певкур телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Оросын Псков мужтай залгаа хилийн Лухамаа  боомтын орчим Эстонийн нутгаас цагдаагийн аюулгүй албаны ажилтан Кохверыг хулгайлж тагнуул хийсэн  хэмээн  Эстон улсыг  Оросын тал буруутгаж байгаа учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. “Хилийн хамгаалалт  хуучнаараа байж ерийн дэглэмээр ажиллах нь учир дутагдалтай байгаа болохоор тусгай салаа байгуулах нь зүйтэй байна. Цагдаад бол тийм бүтэц байгаа, харин одоо хилийн хамгалаалтад үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй боллоо. Энэ салаа бол тусгай ажиллагааг жинхэнэ мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ” гэж Певкур хэлжээ.

Сайдын хэснээр хил хамгаалалтын энэ шинэ бүтэц нь маш сайн зэвсэглэсэн, өндөр чадвартай байх юм байна. Ийм тусгай салаа байгуулахад төрөөс хэдий хэр хөрөнгө зарцуулахаа сайд мэдэгдсэнгүй, харин “мэдээж энэ харьцангуй үнэтэй” гэжээ.
Харин ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо болохоор Кохверыг оросын нутгаас нууц бичлэгийн тусгай аппарат, сумтай гар буу, 5000 орчим евротой явахад нь есдүгээр сарын 5-нд баривчилсан гэж мэдэгдээд энэ бол Эстонийн ДЯЯ, цагдаагийн аюулгүйн албаны тусгай ажиллагаа байсан гэж байгаа юм. Оросын тал Кохверыг тагнуул хийсэн хэмээн  10-20 жилийн хорих ялаар шийтгэх гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан