Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Донецкт 400 хүний хядаад оршуулсныг оллоо гэв

Украины зүүн нутгийн Донецк хотын шарил хадгалах газруудад байгаа цогцос дотор эмэгтэйчүүдийнх нь эрчүүдийнхээс тав дахин их байна гэж донцекийн тусгай товчоо мэдэгдсэнийг LifeNews иш татан мэдээлжээ. “Минскийн хэлэлцээр болохоос өмнө өдөрт 15-20 хүний шарил ирж байсан бол сүүлийн үед буудалцаан болж байгаа нисэх буудлын районоос дахиад л цогцос ирэх боллоо” гэж шарил хадгалах газрын ажилтан хэлжээ. Цогцос ингэж өөрийгөө Бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа Домбассын зөвхөн нийслэлд ч биш бусад хотуудад ч нэмэгдсээр байгаа гэнэ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ бүхэн Донецкийг наймдугаар сард их буугаар буудахад амь алдсан хүмүүс гэжээ.

Үүний зэрэгцээ Донецк хотын ойролцоогоос бөөнөөр нь оршуулсан үл таних 400 гаруй хүний шарил олжээ. Эдний ихэнх нь энгийн иргэн байна гэж латвийн хүний эрхийг хамгаалагч Эйнарс Граудиньш хэлсэн байна. Хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан энэ газарт Европын холбооны  гишүүн янз бүрийн орны найман шинжээч оролцож Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсын төлөөллийг дагалдуулсан баг ажиллаж байна. “Шарил нэг бүрийг баримтжуулан шинжилгээ хийсний дараа шарил хадгалах байранд илгээж байгаа. Одоо бид хэн нь мэдэгдэхгүй 400 хүний цогцос гаргаад байгаа ч энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна” гэж хүний эрхийг хамгаалагч хэлжээ. Тэр бас шарилуудыг газрын бараг өнгөн хэсэгт бөөнөөр нь булсан байсан гэсэн байна. Хүний эрхийг хамгаалагчдад нутгийн эмэгтэйчүүд бас хандаж украины хүчнийхний гэмт хэргийн талаар гомдол мэдүүлж байгааг Эйнарс ярьжээ. “Бидэнд нутгийн эмэгтэйчүүд ирж орон гэрийг нь украины хүчнийхэн хэрхэн дээрэмдэж хүчирхийлж байгаа тухай ярьсан. “Азов”, “Донбасс” батальоны цэргүүд бөөнөөрөө ирж тосгоны эмэгтэйчүүдийг толгой дараалан хүчирхийлсэн. Эндэхийн 12 настай охидоос аваад хижээл насны эмэгтэйчүүд ч тэдний золиос болсон гэж ярьж байна” хэмээн Эйнарс ярьсан байна.
Одоо олж шарил хадгалах байранд авчраад байгаа 400 орчим шарилын бараг 90 хувь  нь энгийн хүний шарил байна гэж Донбассын босогчдын төлөөлөл  хэлжээ.
Донецкийн бүгд найрамдах улсын ерөнхий сайд Андрей Пургин “украины үндэсний гвардийнхан аль нэг суурин газраас гарахдаа албан байгууллага, уурхайг устгаж байна. Тэгээд гарахдаа 10 хүнийг буудан хорооход тав нь босогч, бусад нь энгийн хүн байна. Тэдний гарыг наалдамхай цаасаар хүлээд, хэрцгийгээр тамлаж байгаад бууддаг” гэж ярьжээ.
Үүнтэй зэрэгцээд Киев ч бас Донбасс орчмоос илэрсэн олон хүнийг буудан хороож бөөнөөр нь оршуулсан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэж Украины Гадаад хэргийн яамны мэдээллийн албаны захирал Евгений Перебейнос мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулжээ. Гэхдээ тэрээр украины цэргийнхэн иргэдийг бөөнөөр хядаж байна гэдэг нь өдөөн хатгалга гэж нэмж тэмдэглэсэн байна.
Донецк орчимд хүмүүсийг бөөнөөр нь хядаж, оршуулсан хэрэгт Олон улсын байгууллагууд анхаарлаа хандуулахыг хүсч ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин захидал илгээгээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
хүнийг хүнийг хүнийг
Хамгийн их уншсан