Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйгээр Женнифер Лоренсыг нэрлэв

“Glamour” сэтгүүл уламжлал ёсоор хамгийн сайхан хувцасладаг 50 эмэгтэйн нэрийг зарлажээ. Уг жагсаалтыг сүүлийн үед шар хэвлэлийн бай болоод байгаа Женнифер Лоренс тэргүүлсэн байна. 24 настай Оскарын шагналт жүжигчин нүцгэн зураг нь алдагдаад удаагүй байтал “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинтай болздог болсон хэмээх шуугиан гараад буй. Жүжигчин Гвинет Пэлтроугаас салаад хэдхэн сар болж буй Крис Мартинтай тэрээр хамтдаа хөгжмийн фестивальд очиж, хувийн онгоцоор зорчиж буй паппарац зургууд нь ил болсон юм.
Харин жагсаалтын хоёрдугаарт энэ оны Оскарын шагналыг “12 жил боолчлолд” киногоор авсан Лупита Нионго бичигджээ. Тэгвэл гуравдугаарт Кристен Стюарт,  дөрөвдүгээрт Эмма Ватсон гээд дандаа залуу жүжигчид орсон байна. Мэдээж Блэйк Лайвли, Анжелина Жоли, Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин, Женнифер Анистон гээд алдартай эмэгтэйчүүд ч сайхан хувцасладаг бүсгүйчүүдийн тоонд оржээ.

Сонирхолтой нь, этгээд гаж хувцсаараа алдаршсан Лэйди Гага жагсаалтын 11-д орсон бол сүүлийн жилүүдэд загварын бизнес нь амжилттай яваа Виктория Бекхэм бүр 15-д бичигдсэн байна. Супермодель Кара Делевин, Кейт Мосс нар эхний 20-д ч багтаагүй, 24, 35-д тус тус оржээ.
Тэгвэл Ким Кардашиан 29-д, Майли Сайрус 39-д, Кайли Миноуг 47-д бичигджээ. Энэхүү жагсаалтыг “Glamour” сэтгүүлийн уншигчдын санал асуулга болон загварын мэргэжилтнүүдийн үнэлгээгээр тодруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан