Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ли Бюн Хуныг сүрдүүлсэн эмэгтэйчүүдийг баривчилжээ
Солонгосын жүжигчин Ли Бюн Хуныг сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн хоёр эмэгтэйг цагдаагийнхан баривчилжээ. Тэдний нэг нь Ким хэмээх 20 настай, поп хамтлагийн гишүүн бол нөгөө нь 25 настай Ли хэмээх загвар өмсөгч гэнэ. Тэд Ли Бюн Хунтай хамт байсан бичлэгээ олон нийтэд цацна гэж сүрдүүлж, таван тэрбум вон нэхжээ.
Энэ хоёр эмэгтэй Ли Бюн Хунтай клуб ажиллуулдаг найзаараа дамжуулан танилцжээ. Тэдэнд мөнгөний хэрэгцээ их байсан учраас Ли Бюн Хунтай уулзах үедээ зориуд бичлэг хийсэн байна. Тэд танилцсанаасаа хоёр хоногийн дараа модель бүсгүйн гэрт архи ууцгаасан гэнэ. Түүнээс хойш модель бүсгүй нь жүжигчинтэй нэлээд хэдэн удаа уулзсан бөгөөд Ли Бюн Хуныг өөртөө сэтгэл алдарсан хэмээн итгэж, түүнээс байр авч өгөхийг хүсчээ. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд тэд загвар өмсөгчийн гэрт уулзах үеэр байр авч өгөөч хэмээн гуйсан ч тэр хариу хэлэлгүй гарч яваад мессэжээр уулзахаа болье хэмээн хариу өгчээ. Гэвч наймдугаар сарын 29-нд загвар өмсөгч бүсгүй түүнийг гэртээ дахин урьсан бөгөөд тэд хоорондын харилцааны дотно тухай ярилцаж байгааг бичиж авсан байна. Үүнийхээ дараа тэр хоёр эмэгтэй Ли Бюн Хунд бичлэг хийснээ хэлээд таван тэрбум вон өгөхийг шаардсан аж. Энэ сүрдүүлгийн дараа жүжигчин шууд цагдаад хандсан бөгөөд өнгөрсөн сарын 1-нд тэднийг баривчилжээ.

Жүжигчин Ли Бюн Хун ийнхүү эмэгтэйчүүдийн асуудлаар шүүх цагдаад тулж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрээр “Iris” олон ангит кинонд тоглож байх үеэрээ гэрлэлтийн амлалтаа зөрчсөн гэдэг хэргээр мөн л шүүхэд дуудагдаж байв. Гэхдээ энэ гомдлыг түүний эхнэр биш харин нэг хэсэг болзож байсан Квон хэмээх 20 настай бүсгүй гаргасан аж. Канадад явах үеэрээ танилцаж, дараа нь хэсэг болзож байгаад салсан тэр эмэгтэй түүнийг хайр сэтгэлийн амлалтдаа хүрээгүйгээс бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон хэмээн гомдол гаргаж, 100 сая вон нэхэмжилсэн байдаг. Харин Ли Бюн Хун хариуд нь түүнийг нэр төр гутаасан хэргээр шүүхэд өгсөн юм.
и бён хон гээд зөв бичээч
Sayhan l gerlee bizdee. Solongoschuud shalig gej unen bhoo
munguu avts tsadaagui be unlegts naraa gej
Солонгосын жүжигчин Ли Бюн Хуныг сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн хоёр эмэгтэйг цагдаагийнхан баривчилжээ. Тэдний нэг нь Ким хэмээх 20 настай, поп хамтлагийн гишүүн бол нөгөө нь 25 настай Ли хэмээх загвар өмсөгч гэнэ. Тэд Ли Бюн Хунтай хамт байсан бичлэгээ олон нийтэд цацна гэж сүрдүүлж, таван тэрбум вон нэхжээ.Энэ хоёр эмэгтэй Ли Бюн Хунтай клуб ажиллуулдаг найзаараа дамжуулан танилцжээ. Тэдэнд мөнгөний хэрэгцээ их байсан учраас Ли Бюн Хунтай уулзах үедээ зориуд бичлэг хийсэн байна. Тэд танилцсанаасаа хоёр хоногийн дараа модель бүсгүйн гэрт архи ууцгаасан гэнэ. Түүнээс хойш модель бүсгүй нь жүжигчинтэй нэлээд хэдэн удаа уулзсан бөгөөд Ли Бюн Хуныг өөртөө сэтгэл алдарсан хэмээн итгэж, түүнээс байр авч өгөхийг хүсчээ. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд тэд загвар өмсөгчийн гэрт уулзах үеэр байр авч өгөөч хэмээн гуйсан ч тэр хариу хэлэлгүй гарч яваад мессэжээр уулзахаа болье хэмээн хариу өгчээ. Гэвч наймдугаар сарын 29-нд загвар өмсөгч бүсгүй түүнийг гэртээ дахин урьсан бөгөөд тэд хоорондын харилцааны дотно тухай ярилцаж байгааг бичиж авсан байна. Үүнийхээ дараа тэр хоёр эмэгтэй Ли Бюн Хунд бичлэг хийснээ хэлээд таван тэрбум вон өгөхийг шаардсан аж. Энэ сүрдүүлгийн дараа жүжигчин шууд цагдаад хандсан бөгөөд өнгөрсөн сарын 1-нд тэднийг баривчилжээ.

Жүжигчин Ли Бюн Хун ийнхүү эмэгтэйчүүдийн асуудлаар шүүх цагдаад тулж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрээр “Iris” олон ангит кинонд тоглож байх үеэрээ гэрлэлтийн амлалтаа зөрчсөн гэдэг хэргээр мөн л шүүхэд дуудагдаж байв. Гэхдээ энэ гомдлыг түүний эхнэр биш харин нэг хэсэг болзож байсан Квон хэмээх 20 настай бүсгүй гаргасан аж. Канадад явах үеэрээ танилцаж, дараа нь хэсэг болзож байгаад салсан тэр эмэгтэй түүнийг хайр сэтгэлийн амлалтдаа хүрээгүйгээс бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон хэмээн гомдол гаргаж, 100 сая вон нэхэмжилсэн байдаг. Харин Ли Бюн Хун хариуд нь түүнийг нэр төр гутаасан хэргээр шүүхэд өгсөн юм.
0 Сэтгэгдэл
2014.10.01
2014.10.01
2014.10.01
























