ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Ирак левантын лалын улс гэдэг.....
2006 оны аравдугаар сарын 15-нд Иракт алан хядагч “Аль-Кайда”-ын удирдлага дор 11 бүлэглэл нийлж байгуулсан. Одоо 80 мянга орчим гишүүнтэй. Тэргүүн нь Абу Бакр аль-Багдади.
2013 онд “Ирак Левантын лалын улс” Засгийн газрын эсрэг хүчинтэй нэгдэж, Башар Асадын дэглэмийн эсрэг байлдсан. Энэ байгууллагаас олон удаагийн цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдэл гаргасан нь Олон улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагуудаас ихээхэн шүүмжлэл хүлээдэг. Ялангуяа Ирак дахь АНУ-ын болон НАТО-гийн цэрэг, энгийн иргэдийн эсрэг удаа дараа халдлага үйлдэж байсан юм.
Энэ байгууллагын гол зорилго нь Сири Ливан, Иракийн нутаг дэвсгэрт лалын суннит урсгалын тусгаар улс байгуулах явдал.
Өнгөрсөн зун Иракийн баруун, хойд нутгаар өргөн хүрээгээр давшиж эхэлснээр олон нийтийн дунд танил болоод буй. Эдний бүлэглэл ердөө л нэг сарын хугацаанд Иракийн хоёр дахь том хот Мосулыг, маргааш нь Тикрит гэх зэргээр хэд хэдэн хотыг эзлэн авсан юм. Наймдугаар сарын эх гэхэд нефтийн хоёр том ордыг хяналтдаа авсан байна.
Энэ бүлэглэлийн зэвсэгт дайчдын гарт шийтүүд, христийн шашинтан гээд мянга мянган хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн тэдний эзлэн хянаж байгаа нутгаас дүрвэн зайж байна. Бас хүүхэд эмэгтэйчүүдийг баривчлан бөөнөөр хорих лагерьт хорьж байгаа юм. Иракийн Засгийн газар аргагүйн эрхэнд олон улсын хамтын нийгэмлэгт хандаж тусламж хүссэн юм.
Ингээд АНУ тэргүүтэй барууны 25 орон, Арабын орнуудын Лигийн гишүүн улсууд, НҮБ, Европын холбоо хамтраад жихадуудын эсрэг тэмцэлд нь Иракт туслахаар шийдвэрлэсэн юм. Энэ эвсэлд 40 улс нэгдэн орж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өмнө нь 50 гэсэн өөр тоо хэлж байсан ч төрийн департамент Европын холбоо, Арабын орнуудын Лигийг оруулаад нийт 62 орон гэж мэдэгдэж байгаа. Эвсэлд нэгдсэн орнууд өөр өөрийнхөөрөө л энэ зэвсэгт бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож буй.
Зарим орон цэрэг зэвсгээ илгээж байгаа бол нөгөө хэсэг нь хөрөнгө мөнгө гаргаж байна. Наймдугаар сарын сүүлчээс Лалын улсын байрлал, тэдний хянаж байгаа, санхүүгийнх нь эх үүсвэр болсон нефтийн ордуудыг АНУ, Иордан, Бахрейн, Саудын Арабын нисэх хүчин агаараас цохиж эхэлсэн. Саудын Араб бас НҮБ-ын Терроризмын эсрэг төвд 100 сая доллар, хүмүүнлэгийн тусламжинд зориулж 500 сая доллар илгээсэн байна. Канад цэргийн 60 албан хаагч, Герман десантын 40 цэрэг илгээж, 16000 винтов, танк эсэргүүцэх пуужин хэдэн зууг өгөөд байгаа.
Австрали байлдааны F/A-18 онгоц, Бельги зургаан F-16 илгээгээд байна. Дани бас F-16 онгоц долоо, 250 нисгэгч болон газар дээр ажиллах мэргэжилтэн илгээжээ. Итали 2,5 сая долларын үнэ бүхий зэвсэг, 9,0 сая сум, хүмүүнлэгийн бараа илгээсэн. Албани их бууны 30 мянга, винтовын 22 сая сум өгсөн байна. Швед 13, Кувейт 9,5, Швейцари 9,0, Япон 6,0, Австри 1,3, Шинэ Зеланд 1,0, Өмнөд Солонгос 1,0, Ирланд 1,4 сая доллар хандивласан бол Испани 640, Словак 25 мянган доллар илгээжээ.
Одоо олон улсын эвслийн хүчний нисэх онгоцууд “Лалын улс”-ын байрлалуудад агаараас цохилт өгсөөр байна. Хамгийн сүүлд Сирийн Рака болон Аллепо мужуудад байгаа байрлалыг нь агаараас дайрчээ. Мөн тус улсын Турктэй хиллэдэг газарт зэвсэгт бүлэглэлийн алан хядагчдын штаб болгон ашиглаж байсан сургуулийн барилгыг бөмбөгдсөн байна.
Лалын ертөнц түүн дотроо Ирак, Сири, Ливаны энгийн номхон ард иргэдийн эсрэг хүчирхийлэл, террорист халдлага үйлдэж байгаа “Ирак Левантын лалын улс “ гээчтэй шударга хүн төрөлхтөн ийн тэмцэж байна.
syri , liviin zasgiin gazriig demjsen bol ene buleglel uusehgui bsan amerikiin uuriinh n baiguulj ugsun buleglel neg garaaraa demjij nuguu garaaraa ustgaj bna uuriinhuu buteeliig
НҮБ-ын 69 дүгээр тусгай чуулган дээр үг хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Обама дэлхий дахинд нүүрлээд байгаа гурван том аюулын нэгээр хамгийн түрүүнд “Лалын улс”-ыг нэрлэсэн. Тэгээд ч одоо энэ зэвсэгт бүлэглэлийг дарахаар АНУ, арабын орнуудтай хамтран агаараас цохилт өгч байна. Тэдний эсрэг энэ тэмцлийг ОХУ, Сири хүртэл дэмжиж байгаа юм.
Хүн төрөлхтний дургүйцлийг ингэж ихээр хүргэж байгаа “Ирак Левантын лалын улс” гэж юу вэ. Үнэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гүрэн улс хэрэг үү.
Энэ бол ердөө л лалын шашныг үзэл суртлаа болгон Ирак, Сири Ливаны нутагт үйл ажиллагаа явуулдаг, төв нь Сирийн Раккад байдаг лалын террорист байгууллага.
Абу Бакр аль-Багдади
2006 оны аравдугаар сарын 15-нд Иракт алан хядагч “Аль-Кайда”-ын удирдлага дор 11 бүлэглэл нийлж байгуулсан. Одоо 80 мянга орчим гишүүнтэй. Тэргүүн нь Абу Бакр аль-Багдади.
2013 онд “Ирак Левантын лалын улс” Засгийн газрын эсрэг хүчинтэй нэгдэж, Башар Асадын дэглэмийн эсрэг байлдсан. Энэ байгууллагаас олон удаагийн цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдэл гаргасан нь Олон улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагуудаас ихээхэн шүүмжлэл хүлээдэг. Ялангуяа Ирак дахь АНУ-ын болон НАТО-гийн цэрэг, энгийн иргэдийн эсрэг удаа дараа халдлага үйлдэж байсан юм.
Энэ байгууллагын гол зорилго нь Сири Ливан, Иракийн нутаг дэвсгэрт лалын суннит урсгалын тусгаар улс байгуулах явдал.
Өнгөрсөн зун Иракийн баруун, хойд нутгаар өргөн хүрээгээр давшиж эхэлснээр олон нийтийн дунд танил болоод буй. Эдний бүлэглэл ердөө л нэг сарын хугацаанд Иракийн хоёр дахь том хот Мосулыг, маргааш нь Тикрит гэх зэргээр хэд хэдэн хотыг эзлэн авсан юм. Наймдугаар сарын эх гэхэд нефтийн хоёр том ордыг хяналтдаа авсан байна.
Энэ бүлэглэлийн зэвсэгт дайчдын гарт шийтүүд, христийн шашинтан гээд мянга мянган хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн тэдний эзлэн хянаж байгаа нутгаас дүрвэн зайж байна. Бас хүүхэд эмэгтэйчүүдийг баривчлан бөөнөөр хорих лагерьт хорьж байгаа юм. Иракийн Засгийн газар аргагүйн эрхэнд олон улсын хамтын нийгэмлэгт хандаж тусламж хүссэн юм.
Ингээд АНУ тэргүүтэй барууны 25 орон, Арабын орнуудын Лигийн гишүүн улсууд, НҮБ, Европын холбоо хамтраад жихадуудын эсрэг тэмцэлд нь Иракт туслахаар шийдвэрлэсэн юм. Энэ эвсэлд 40 улс нэгдэн орж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өмнө нь 50 гэсэн өөр тоо хэлж байсан ч төрийн департамент Европын холбоо, Арабын орнуудын Лигийг оруулаад нийт 62 орон гэж мэдэгдэж байгаа. Эвсэлд нэгдсэн орнууд өөр өөрийнхөөрөө л энэ зэвсэгт бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож буй.
Зарим орон цэрэг зэвсгээ илгээж байгаа бол нөгөө хэсэг нь хөрөнгө мөнгө гаргаж байна. Наймдугаар сарын сүүлчээс Лалын улсын байрлал, тэдний хянаж байгаа, санхүүгийнх нь эх үүсвэр болсон нефтийн ордуудыг АНУ, Иордан, Бахрейн, Саудын Арабын нисэх хүчин агаараас цохиж эхэлсэн. Саудын Араб бас НҮБ-ын Терроризмын эсрэг төвд 100 сая доллар, хүмүүнлэгийн тусламжинд зориулж 500 сая доллар илгээсэн байна. Канад цэргийн 60 албан хаагч, Герман десантын 40 цэрэг илгээж, 16000 винтов, танк эсэргүүцэх пуужин хэдэн зууг өгөөд байгаа.
Австрали байлдааны F/A-18 онгоц, Бельги зургаан F-16 илгээгээд байна. Дани бас F-16 онгоц долоо, 250 нисгэгч болон газар дээр ажиллах мэргэжилтэн илгээжээ. Итали 2,5 сая долларын үнэ бүхий зэвсэг, 9,0 сая сум, хүмүүнлэгийн бараа илгээсэн. Албани их бууны 30 мянга, винтовын 22 сая сум өгсөн байна. Швед 13, Кувейт 9,5, Швейцари 9,0, Япон 6,0, Австри 1,3, Шинэ Зеланд 1,0, Өмнөд Солонгос 1,0, Ирланд 1,4 сая доллар хандивласан бол Испани 640, Словак 25 мянган доллар илгээжээ.
Одоо олон улсын эвслийн хүчний нисэх онгоцууд “Лалын улс”-ын байрлалуудад агаараас цохилт өгсөөр байна. Хамгийн сүүлд Сирийн Рака болон Аллепо мужуудад байгаа байрлалыг нь агаараас дайрчээ. Мөн тус улсын Турктэй хиллэдэг газарт зэвсэгт бүлэглэлийн алан хядагчдын штаб болгон ашиглаж байсан сургуулийн барилгыг бөмбөгдсөн байна.
Лалын ертөнц түүн дотроо Ирак, Сири, Ливаны энгийн номхон ард иргэдийн эсрэг хүчирхийлэл, террорист халдлага үйлдэж байгаа “Ирак Левантын лалын улс “ гээчтэй шударга хүн төрөлхтөн ийн тэмцэж байна.
0 Сэтгэгдэл
tumruu
Sadam kadafi 2 ah ene het dawragch nariig hyanaltandaa bailgaj baij dee anu-n buruu
2014.10.01
2014.10.01