Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та хувьцааны талаар юу мэдэх вэ

Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа юу, эсвэл нэг сая төгрөгөө бэлнээр авах уу гэсэн сонголтын өмнө иргэд ирчихээд байна. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэсэн монгол сэтгэхүй олон хүнд нөлөөлж байх шиг. Нэг сая төгрөгөө иргэдийн багагүй хэсэг нь сонгож байгаа бололтой. Харин Тавантолгойн хувьцаагаа сонгосон иргэдийг ямар боломж хүлээж байна вэ. Дэлхийн хамгийн том нүүрсний ордын хувьцаа эзэмшигч болсон танд туслах нэгэн гарын авлага бэлэн болжээ. Хувьцааны талаархи мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдийн асуултад хариу болох “Хувьцааны цагаан толгой” ном худалдаанд гарсан байна. Өнгөрсөн баасан гаригт нээлтийг нь хийсэн уг номыг гадаад, дотоодын 20 гаруй туршлагатай мэргэжилтэн хамтран бүтээсэн аж.
Энэ номыг бүтээх шалтгаан нь ердөө л иргэдэд мэдээлэл хүргэх. Манай улсад Хөрөнгийн бирж байгуулагдаад 20 жил болсон ч Монголын нийт хүн амын дөнгөж 8-12 хувь нь үнэт цаасны зах зээл болон хувьцааны тухай ойлголттой байгааг судалгаагаар тогтоожээ. Харин Европ, Америк гээд хөгжингүй орнуудад нийт хүн амынх нь 45-80 хувь нь энэ талын мэдлэгтэй байдаг байна. Тэгэхээр хувьцааны тухай мэдлэггүйгээсээ болж бидний ихэнх нь 1992-1995 оны өмч хувьчлалаар олгосон цэнхэр ягаан тасалбар, хувьцааныхаа үр ашгийг хүртэж чадалгүй алдсан юм. Тиймээс ч өнөөдөр Засгийн газраас иргэн бүрт үнэ төлбөргүй олгож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр солих хүсэлтэй иргэд нийт хүн амын 65 орчим хувь байна.
Та энэхүү номыг уншсанаар үнэт цаасны дансаа яаж нээлгэх, хэрхэн арилжаанд оролцох, хувьцааны үр ашиг, давуу тал, хувьцаа эзэмшигчийн эрх гэж юу болох, орлогын хоёрдогч эх үүсвэртэй болох, хувьцаа эзэмшигч байхын ач холбогдол, хувьцаагаар баяжсан хүмүүсийн түүх болон үнэт цаасны зах зээлийн талаархи А-Я хүртэлх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан