Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Билл Гейтс АНУ-ын хамгийн баян хүнээр 21 дэх удаагаа тодорлоо

       
Америкийн хамгийн баян хүмүүсийг тодруулдаг Forbes сэтгүүл ээлжит жагсаалтаа гаргахад Билл Гейтс АНУ-ын хамгийн баян хүнээр 21 дэх удаагаа тодорсон байна. Хэвлэлийн мэдээлснээр 58 настай Гейтсийн хөрөнгө 81,2 тэрбум ам.доллар болжээ. Форбес сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сард түүнийг манай гаригийн хамгийн баян хүн хэмээн зарласан юм. Гейтс 2001 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний гуравт 68 тэрбумын хөрөнгөтэй, хөрөнгө оруулагч Уоррен Баффет, программ хангамжийн Oracle компанийг үндэслэгч, 48.6 тэрбумын хөрөнгө бүхий Ларри Эллисон нар багтжээ.

0 Сэтгэгдэл
Gaihamshigtai suut humuus yum daa.uneheer bishirch baina.mongoloos iim gaihamshigt humuus toroh boltugai.
Хамгийн их уншсан