Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обама Оростой дайтахыг үгүйсгэж байна


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины хямралаас болоод Орос-Америкийн хооронд дайн гарахыг үгүйсгэж байна. Америкийн төрийн тэргүүн телевизийн CBS  сувагт өгсөн ярилцлагадаа “Орос боүлоод НАТО-гийн хооронд дайны мөргөлдөөн гарахгүй гэж би бодож байна” гэж тэмдэглэжээ.
Тэр Украины хямралыг улс төрийн замаар шийдвэрлэж болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Украины улам эрчимжиж байгаа хямралыг тогтворжуулахад америкийн талын үүргийг онцлон тэмдэглэсэн байна.  
АНУ-ын Ерөнхийлөгч Орос-Америкийн цэргийн мөргөлдөөн нь зөвхөнОХУ-ын талаас НАТО-гийн гишүүн орнууд руу халдсан тохиолдолд л эхэлж болох юм гэж онцолсон байна. Тэр “Хэрэв НАТО-гийн гишүүн орнуудад асуудал тулгарвал билд туслахаар очно. Тийм л тохиолдолд цэргийн мөргөлдөөн эхэлнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан