Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Харьков дахь Лениний хөшөөг буулгажээ
Украины Харьков хотод орших Лениний хөшөөг тус улсын үндсэрхэг үзэлтнүүд буулгаж хаяжээ. Хэдийгээр Харьков Украины бусад хот шиг үймээн самуунд өртөөгүй ч тус хотын оршин суугчид үндсэрхэг үзлээ ийн тунхаглалаа. Тэд эхлээд хөшөөний орчимд "Харьков бол Украин" гэсэн уриатай жагсаал хийж, ням гарагийн орой нь хөшөөг байрнаас нь татан унагажээ. Жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй ч Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков шууд бус замаар хөшөөг унагахыг зөвшөөрсөн байна. Тэрээр өөрийн "Facebook" хуудсандаа "Ленин? Түүнийг унага л даа" хэмээн бичсэн байжээ.
Гэхдээ хөшөөг унагасан жагсагчдыг соёлын өв дурсгалыг сүйтгэсэн вандализмын хэргээр цагдаагийнхан шалгаж эхэлсэн мэдээ байна.
0 Сэтгэгдэл