“Samsung Galaxy Alpha” гар утасны төв Азийн албан ёсны нээлт Монголд боллоо. Энэ бол Монголын Үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” группийн 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчдэдээ барьж буй олон бэлгийн нэг юм. Борлуулалтаараа өнгөрсөн жил дэлхийд тэргүүлсэн “Samsung” брэндийн гар утасны шинэ загвар болох “Galaxy Alpha” загварын LIMITED EDITION хувилбарыг албан ёсоор худалдаалах эрхтэй болсноо зарласан нээлтийн ёслол өнгөрсөн баасан гарагт боллоо. Нээлтийн ёслолд “Самсунг электроникс” компанийн төв Азийн гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн болон Монголын нэр хүндтэй бизнесмэнүүд, урлаг соёлын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.
Монголчуудын гар утасны хэрэглээ тэр тусмаа ухаалаг хэрэглээ сүүлийн хэдэн жилд асар хурдацтай тэлж, зөвхөн дуудлага, электрон шуудангаар хязгаарлагдахаа болиод удаж байгааг харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа. Гар утасны энэ хэрэглээг хангахын тулд хүчин чадал сайтай шинэ үеийн утас барихыг монголчууд эрмэлзэх болсон. Яг энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн үргэлж анхдагч байж чаддаг “Скайтел” групп дэлхийн шилдэг “Самсунг” брэндийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy alpha” утасны LIMITED EDITION хувилбарын худалдах эрхийг авч чаджээ.
Үйлдвэрлэгчид энэ утсыг “Samsung”-ийн загваруудаас хамгийн хөнгөн, нимгэн болсон гэж онцолж байгаа бол анх удаа металл хүрээтэй болсон нь ч хэрэглэгчдийн сонирхол татаж байна. Утасны өргөн нь ердөө л 6.7 мм, хамгийн сүүлийн үеийн HD Super Amoled 4.6 инчийн дэлгэцтэйгээрээ өнгө дүрсний ялгарлыг хамгийн сайн илэрхийлэх боломж бүрдүүлжээ. Мөн уг гар утасны бас нэг давуу тал нь өөртөө “Цэнэг нэмэх” программтай аж.
Монголд 300 ширхэг л худалдаалагдах энэ утас эхний хэрэглэгчдийнхээ гар дээр очсон бөгөөд http://www.skytel.mn/book/index хаягаар захиалга авч байна. Дэлхийн улс орнуудын хүн амын тооноос хамаарч тун цөөн тоогоор нийлүүлэх энэ утас ирэх сард Казахстан улсад л гэхэд мянган ширхэг зарагдах юм. Тиймээс Монголд энэ утсыг эзэмших 300 хэрэглэгчийн нэг болохыг хүсвэл та яарах хэрэгтэй гэдгийг онцолъё.
Нээлтийн ёслолын үеэр шууд худалдаагаар эхний 10 хүнд тус утас хүрсэн бол “Скайтел”-ийнхэн бэлэг доторх бэлгээ задалж, тэдэнд шинээр гарч байгаа 90-ээр эхэлсэн дараа төлбөртийн алтан дугаар өгсөн юм. Харин сугалаагаар нэг хүнд шинэ утаснаас бэлэглэсэн нь хөгжмийн зохиолч Б.Наранзун байв. Энэ үдэш түүний од нь гийж, шинэхэн утсыг өөрийн болгосон. Мөн хоёр хэрэглэгчийг сугалаагаар тодруулж, дараа төлбөртийн алтан дугаар, нэг сая төгрөгөөр шагнасан юм. “Самсунг электроникс” компанийн төв Азийн гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн нээлтийн үеэр “Samsung Galaxy аялал үргэлжилж байна” хэмээн хэлсэн үгээ төгсгөсөн нь Монголын зах зээлд цаашдаа “Самсунг”-ийн олон шилдэг брэнд бүтээгдэхүүн дэлхийн нээлтээс хоцрохгүй орж ирэхийг илэрхийлсэн хэрэг биз ээ.
/”Скайтел” группийн гүйцэтгэх захирал/
-Монголд анх удаа дэлхийн шилдэг брэндийн гар утасны нээлт боллоо. Энэ утасны онцлог, давуу талыг танилцуулна уу?
-“Samsung Galaxy Alpha” бол дээд зэрэглэлийн загвар. Тийм учраас их цөөн тоотой худалдаалж байгаа юм. Энэ утасны Төв Ази дахь нээлтийг Монголд хийж байгаа нь бидний хувьд нэр хүндийн хэрэг. Утасны хувьд техникийн хүчин чадлын бүх үзүүлэлт өндөр. Хамгийн нимгэн, хөнгөн, хүчтэй процессорууд ажилладаг, нууцлал сайтай, хурууны хээгээр хувийн мэдээллээ хардаг гээд олон давуу талтай бүтээгдэхүүн юм. Ер нь манай компанийн хувьд хэрэглэгчдэдээ онцгой шинэлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх чиглэл дээр анхаарч, ялангуяа төхөөрөмж нийлүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Бид өмнө нь “Samsung Galaxy S” болон “Samsung Galaxy Note” цувралуудаа олон тоогоор зардаг байсан бол энэ удаад хязгаарлагдмал тоотой ч гэсэн шилдэг гар утсыг зах зээлд цаг алдалгүй танилцуулж байгаадаа баяртай байна.
-Хамгийн нимгэн, хөнгөн бас хамгийн урт хугацаанд цэнэгээ барьдаг гэж ойлгосон. Энэ талаар?
-Баттерей 1860 Ампер.цаг гэж байгаа. Мэдээж технологийн хувьд хэд хэдэн горимтой. Зогсолтгүй яривал цэнэг их хэмжээгээр зарцуулна. Харин хүлээлтийн горимд бол хэдэн өдөр ажиллана. Мөн өөрийн сетүүдэд нь бүх юм багтаж байгаагаас гадна пауэр банк байгаа. Түүнтэй байхад долоо хоног цэнэгт санаа зовох хэрэггүй байх. Мэдээж хүний өөрийн хэрэглээнээс хамаарна. Хэрэглээгүй байгаа аппликейшнүүдээ унтраачихдаг горимтой.
-Монголд зөвхөн 300 ширхэг зарна гэсэн. Үүнээс олон тоогоор худалдах уу?
-Манайхан ухаалаг гар утасны тал дээр маш өндөр хэрэглээтэй улс. Залуучуудын хувьд техникийн авьяас төрөлхийн мундаг гэж хэлсэн ч хэтрүүлсэн болохгүй. Тиймээс хамгийн сүүлийн үеийн технологи, хүчин чадал, загвар, хийц бүхий утас барихыг хүсдэг нь харагдаж байна. Яг энэ “Galaxy Alpha утас нь өөрөө дээд зэрэглэлийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн учраас цаанаасаа нээлттэй худалдаалахыг яарахгүй байгаа бололтой.
/”Самсунг электроникс” компанийн төв Азийн Гар утасны бизнес хариуцсан захирал/
-“Samsung Galaxy Аlpha” Монголд нээлтээ хийлээ. Хэрэглэгчид хэрхэн хүлээн авах талаар ямар төсөөлөлтэй байна вэ?
-Төв Азид анх удаа Монголын зах зээлд нээлтээ хийж байгааг дуулгахад таатай байна. “Samsung Galaxy Аlpha” нь Монголд ердөө 300 ширхэг зарагдах юм. Дизайн, технологийн хувьд шинэлэг, улс бүрт тодорхой квоттой нийлүүлж байгаа. Мөн “Скайтел” групптэй хамтарч ажиллаж байгаа учраас борлуулалтын дараах үйлчилгээний хувьд ч энэ утас Монголын хэрэглэгчдэд таалагдах байх.
-”Самсунг” корпорац 2014 оны форумаа Испани улсад хийсэн. Энэ үеэр томоохон зах зээлүүдээс гадна хөгжиж буй орнуудад зах зээлээ тэлэх бодлого барьж байгаа гэсэн. Энэ талаар?
-Одоогоор бид Монголын зах зээлийн 50 хувьд хүрч чадсан гэж үзэж болно. Энэ амжилтаа цааш тэлэхийн тулд “Скайтел” групптэй хамтарч ажиллаж байгаадаа таатай байна.
-Цаашид “Скайтел” групп болон Монголын компаниудтай хэрхэн хамтран ажиллах вэ?
-Монгол дахь “Самсунг корпорац”-ын төлөөлөгчийн газар байгуулагдаад найман жил үйл ажиллагаа явуулж, шилдэг 11 компанийг албан ёсны дистрибьютер болгон хамтран ажиллаж байгаа. Цаашид ч олон компанитай хамтран ажиллана.