Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Японд галт уул дэлбэрч, 30 уулчин нас барсан байж болзошгүй
Японы хоёр дахь өндөр галт уул Онтаке өчигдөр гэнэт дэлбэрч, 30 орчим уулчин амь алдсан байж болзошгүй байна. Онтаке орчим нь намрын цагт зугаалахад маш сайхан байгальтай учир өдийд маш олон уулчин тийшээ очдог байна. Токиогоос баруун тийш 200 км зайтай энэ галт уул гэнэт дэлбэрсний уршгаар хэдэн хүний амь нас хохирсон нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч аврагчид уулнаас 30 гаруй хүнийг маш хүнд байдалтай байхад нь олжээ. Тэдний ихэнх нь амьсгалахгүй, зүрх нь цохилохгүй байж. Гэхдээ эмнэлгийн анхан шатны үзлэгийн дараа нас барагсдын албан ёсны тоог гаргах юм байна.
Гамшгийн дараа уулын бэлд 250 гаруй хүн гацаанд ороод байсан ч доошоо аюулгүй буулгасан байна.
0 Сэтгэгдэл