Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ хоёр Солонгосыг нэгтгэх санал НҮБ-д тавилаа

Хоёр Солонгосыг холбооны улсын хэлбэрээр нэгтгэх саналыг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Ён НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганы улстөрийн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр тавилаа. Энэ нь нэг улсын дотор төрийн хоёр өөр тогтолцоо байхыг хэлж байна гэж тэр онцолсон байна. Түүний хэлснээр бол дайныг хазаарлаж энх тайван тогтоох цорын ганц арга нь энэ юм байна. Гадаад хэргийн сайд цааш нь АНУ-ын зүгээс дайсагнасан бодлого явуулахаа зогсоохыг шаардаад, улс орны нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул учирч байгаа нөхцөлд БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх болно гэжээ. Ли Су Ёнгийн баталж байгаагаар Цагаан ордноор удирдуулсан Вашингтоны 50 жил явуулж байгаа бодлого нь БНАСАУ-г цөмийн гүрэн болгоход түлхсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан