Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэг, их хэмжээний хар тамхи онгоцонд авч орохыг завджээ


Хууль бус зүйл онгоцонд оруулах, хилээр гаргахыг завдагчид ихэвчлэн түүнээ маш ихээр нууж далдлахыг оролддог. Харин америкийн Жон Кеннедийн нисэх онгоцны буудалд энэ сарын 21-нд ирсэн нэгэн эмэгтэй тээшиндээ 58 уут марихуан, хоёр гар буу, дөрвөн дайз, 350 сум хийгээд хэнэг ч үгүй байсныг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан саатуулсан байна. Тэднийхээ заримыг кофений болон өөр зүйлийн лаазанд хийсэн ч ихэнх нь ил байжээ. Нэрийг нь дурдаагүй тэр эмэгтэйг аюулгүй албаныхан их хэмжээний хар тамхи, зэвсэг, галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэх гэсний нь төлөө баривчилсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан