Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн 29 муж АНУ-ын бүрэлдхүүнээс гарахыг хүсч байна


Америкийн 50 муж улсын 29 нь АНУ-ын бүрэлдхүүүнээс гарахыг хүсч байна гэсэн дуулиант мэдээллийг оросын НТВ телевизийн хөтлөгч  энэ сарын 22-ны нэвтрүүлгээрээ дамжууллаа. “Анатомия дня” хөтөлбөрийн хөтлөгч “Америкийн 50 муж улсын 29 нь АНУ-ын бүрэлдхүүнээс гарахыг хүсч байгаа тухай энэ дуулиант мэдээлэл АНУ-аас ирлээ. Цагаан ордонд  хэдийнээ  очоод байгаа энэ саналд 350 мянган хүн гарын үсэг зуржээ” гэж ярьсан байна. Тэр бас мужуудаас Техас, Луизиана хамгийн ихээр тусгаар тогтнохыг хүсч байгаа юм байна. Гэхдээ  улстөрчдийн үзэж байгаагаар бол Обамагийн засаг захиргаа үүнийг зүгээр нэг хүлээж авахгүй байх. Энэ явдал яаж өрнөхийг харж л байя” гэжээ.
Хоёр жилийн өмнө америкийн 29 муж улс бүрэлдхүүнээс гарна гэж байна хэмээн “Эксперт” сэтгүүл 2012 оны арваннэгдүгээр сарын 14-ний дугаартаа бичиж байсан юм. Энэ хэвлэлийн бичсэнээр бол ийм саналыг Цагаан ордны  Төрийн удирдлагын шинэчлэл”  гэсэн хэсгийн  “Бид, ард түмэн” (We The People) нийтлэлд бичсэн байжээ.
АНУ-ын бүрэлдхүүнээс гарч тусгаар тогтнох саналыг Техас, Нью-Йорк, Нью-Джерси, Умард ба өмнөд  Каролин, Алабама, Жорди, Флорида, Индиана, Мичиган, Теннесси, Луизиана, Кентукки, Арканзас, Колорадо, Умард Дакот, Орегон, Миссисипи, Миссури ба Монтана мужийн иргэд гаргаж байгаа гэнэ. . Үүний дараа бас  Аляск, Дэлавер, Калифорни, Оклахома, Аризона, Невада, Пенсильвани, Огайо болон Вайомингийн иргэд ч нэгдсэн гэнэ. 
НТВ телевиз яагаад ийм мэдээлэл цацах болсныг таах аргагүй. Украинд болж байгаа үйл явдал, Шотландад болсон тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга, Каталонид тусгаар тогтнох тухай санал асуулга болох магадлалтай ч холбоотой байж мэдэх юм. Энэ бүхнийг далимдуулаад АНУ-г тарж бутраасай гэсэн хэдийнээ хүслээ хэлчих гэсэн бодол хэн нэгэнд байхыг ч үгүйсгэхгүй юм. 

0 Сэтгэгдэл
ee chaavaas chi iim bogino bodoltoi hun uu?ANU chamd hezee ch tus bolohgui teneg min.Hyatadiin bodlogiig darah ANU gene uu hahahahahahahaha
Iim ym bolvol bid urd hurshd yaraltai teror hiih heretei edniig zadalahgui l bol bid duusna
Монгол нутгийн газар шороонд Үхэж байсан ч маалинган шаахайн мөр гаргуулахгүй,модоо баривч марал илжигний мах идэхгүй гэж тэмцэж ***** нарт тамлууланшоронд босоогоороо амиа өгсөн жинхэнэ эх орон ч шүү дээ,
Хятадын бодлогыг дарах АНУ байхгүй болвол монгол гэж орон оршин тогтнох бол уу,би лав хүн тэрэгэнд ормооргүй байна,АНУ биднээс хол ч манай гадаад бодлогод ялангуй хятадын талаас тодорхой хэмжээнд барьж байдаг байх шүү.
ee chaavaas chi iim bogino bodoltoi hun uu?ANU chamd hezee ch tus bolohgui teneg min.Hyatadiin bodlogiig darah ANU gene uu hahahahahahahaha
АНУ задарвал хэнд ашигтай вэ мэдээж Хятад,Орос 2-т иванууд бидний худалдчихна, Ар монголын өөртөө засах орон болох уу,Энэ бүх дэлхийн геополитикийг АНУ болон Нато байр байгаа юмаа.Үхэр минь
Чи яаж мэдэх вэ дээ. Эртхэн эх орноо бараадахгүй бол жоом мэт няц цохиулж мэднэ шүү.
Энэ бол болох үйл явдал. Барак Обама нэгдсэн улсын хамгийн сүүлчийн ерөнхийлөгч байх болно. АНУ-гийн иргэд татварын мөнгөөр нь дэлхий дахинд дайн дажин дэгдээж нэр хүндийг нь шавартай хутгахыг алийн болгон тэсэх юм.
баяр хүргэмээр бна.ану гэж аймшигт дарангуйлал түргэн устаасай
Иргэний дайн хийж хүчээр нэг улс болгоод ардчилал эрх чөлөө зэрэг сайхан үгээр бусдыг ил дагуулж цаанаа цэрэг тагнуулын арга хүчээр аллага төрийн эргэлт хийж улс тивээр нь худалдан авдаг өөрийн саналд нийцээгүйг алан хядагч гэж зарлаад цэргийн хүчээр булаан авдаг гарууд энэ дэлхийд Сем ахаас өөр байхгүй
Би USA д Indiana мужийн Lafaette хотод амьдардаг.энд л лав тийм юм мэдэгдэхгүй л байна.Зүгээр наргиа байлгүй дээ.Эд нар жоомоо ***** гээд гэрээ шатаах хүмүүс биш байхоо.
Чи яаж мэдэх вэ дээ. Эртхэн эх орноо бараадахгүй бол жоом мэт няц цохиулж мэднэ шүү.
энэ үнэний хувьтай мэдээлэл шүү. өмнө нь иймэрхүү яриа явж л байсан. хүчээр дараад байсан юм. даравч дардайна. булавч бултайна гэж энэ дээ. украйны үйл явдал их олон эмзэг асуудлыг сэдрээж байгаа юм. оросыг буруутгаад байх үндэслэл бага шүү. гэм нь америкийн дотоодод байгаа юм.
нато задарвал хүйтэн дайн гарахгүй зэвсгээр хөөцөлдөхийг зогсоож удийн засгаа сэргээхэд ***** авах мөнгөө зараач,
энэ харин ч үнэний хувьтай мэдээлэл юм шүү
Хамгийн их уншсан