Украины Ерөнхийлөгч Петро Порошенко АНУ-д айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Канадад айлчлах үеэрээ Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурж ЗХУ-аас салах ёс хийж буйгаа зарласан П.Порошенко АНУ-д нэлээд хэдэн зорилго өвөрлөн ирсэн нь тодорхой.
Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, Конгресст үг хэлэхдээ тэрээр цаашид улс орноо хамгаалахад туслахыг АНУ-аас гуйхаас гадна улс төр, эдийн засгийн хувьд ойр дотно харилцаа хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлнэ хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тэрээр цэрэг армийн тусламжаас гадна эдийн засаг нь хүнд байдалд байгаа улс орноо сэргээхийн тулд санхүүгийн тусламж ч гуйх нь тодорхой гэлцэж байна.
П.Порошенкогийн гарын үсэг зураад удаагүй байгаа чөлөөт худалдааны гэрээг өмнөх Ерөнхийлөгч В.Янукович хүлээн зөвшөөрөөгүйгээс л Украинд дайн гарахдаа тулсан билээ.