Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн босогчдыг зэвсгээр хангахыг Конгресс зөвшөөрлөө

АНУ-ын Конгресс Сирийн босогчдыг зэвсэг техникээр хангах Б.Обамагийн төлөвлөгөөг дэмжлээ. АНУ ийнхүү Сирийн босогчдыг санхүүжүүлж, зэвсгээр хангаснаар тэд ISIL буюу Ирак Левантын Исламын улс хэмээх хэт даврагсдын бүлэглэлийг дарахад туслана гэж найдаж байгаа юм. Гэхдээ ийм шийдвэрт хүрэхийн тулд Конгресс төдийгүй Ардчилсан намын хууль тогтоогчид ч дотроо санал хуваагдаж байсан юм. Ардчилсан намын зарим гишүүн энэ төлөвлөгөөг дэмжсэнээр АНУ-ын  Ойрхи дорнод дахь цэргийн ажиллагааны үүд хаалгыг нээж өгнө хэмээн болгоомжилж байхад зарим консерватив гишүүн харин ч энэ төлөвлөгөө Исламын улс бүлэглэлийг дарахад хүч дутаж магадгүй гэж үзэж байна. Ямартай ч Обамагийн төлөвлөгөөг одоо Сенат дэмжвэл Ерөнхийлөгч өөрөө гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан