Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгос пуужин тээх чадвартай шумбагч онгоц хийнэ

Хойд Солонгос нь дундын зайн тусгалтай баллистик пуужин тээх, харвах чадвартай шумбагч онгоц  бүтээж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн ярьсныг иш татан “Agence France-Presse” агентлаг мэдээлж байна. Ийм чадвартай шумбагч онгоц хийж эхэлснийг илтгэсэн шинж тэмдгийг Америк ба Өмнөд Солонгосын тагнуулын албад илрүүлсэн аж.
Одоогийн байдлаар шумбагч онгоцонд босоо хэлбэрийн харвах төхөөрөмж байгуулах асуудалд голлон анхаарч байгаа аж. Пуужинг тээн, харвах чадвартай ийм төхөөрөмжийг Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн “629” төслийн дизель ба цахилгаан хөдөлгүүрт шумбагч дээр байрлуулах бололтой гэж таамаглажээ. Энэ төрлийн шумбагч нь 98,9 метр урт, 8,2 метр өргөнтэй бөгөөд 2,8 мянган тонн багтаамжтай.
Хойд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин  Зөвлөлт ба Хятадад үйлдвэрлэсэн 70-80 ширхэг шумбагч онгоцтой. Үүн дээрээ нэмж Оросоос “629” төслийн 10 ширхэг шумбагч онгоцыг төмрийн хаягдлын үнээр 1994 онд худалдан авсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан