Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засвар хийж байна Алдарт “Танан Гарьд” багийг  Асашёорюү Д.Дагвадорж дахин сэргэх үү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа
”Оюу толгой”-н татварын асуудлыг шийдсэнээр хувьцааны ханш өсчээ

“Turquoise Hill Resources” компаниас  Татварын Ерөнхий газарт “Оюу Толгой” компанид Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор хүргүүлжээ.

Дээрх шийдвэртэй танилцсаны дараа “Оюу толгой” ХХК-иас албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. Татварын Ерөнхий газраас 130 сая ам.долларын татварын акт тавьснаас 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай албаныхан  мэдээлсэн. Харин Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэлэхдээ, “Оюу Толгой” компани Монгол Улс, БНХАУ-ын талд татварын бичиг баримт бүрдүүлдгээс асуудал үүссэн” гэв.

Татварын акттай холбоотой асуудал шийдэгдснээр “Оюу Толгойн” далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдэхэд нааштай нөлөө үзүүлнэ хэмээн салбарынхан онцолж байна. Хөрөнгө оруулагчийн талаас татварын асуудлыг шийдсэний дараа далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс Баялгийн Зөвлөлд хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.

Дашрамд дурдахад татварын асуудлыг шийдсэн хэмээх мэдээлэл тархснаар Нью-Йоркийн бирж дэх хувьцааны ханш 7.65 хувиар өсч 3.8 ам.долларт хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан