Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оростой хамт цөмийн станц барих хэвээр

Финляндын Ерөнхий сайд Александр Стубб өөрийн нутагт Оростой хамтран цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй, үргэлжлүүлсэн хэвээр гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 2013 онд Финляндын “Fennovoima” Оросын “Русатом Оверсиз” компани тус улсад “Ханхикиви-1” цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор цөмийн цахилгаан станцын реакторуудыг Оросын тал барьж өгнө. 2024 онд ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхлэх станцын нийт хувьцааны 34 хувийг Оросын төрийн өмчийн “Русатом” корпорац эзэмшинэ.
Эзэмшихээр болсон хувьцааныхаа баталгаа болгож Оросын тал Үндэсний баялгийн сангаасаа 100 тэрбум рубль гаргасан. Финляндын Ерөнхий сайд “Цөмийн цахилгаан станц барих төсөл чухал ач холбогдолтой тул улс төртэй хутгах хэрэггүй” гэж мэдэгдсэн байна. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өмнө нь батлаад байсан олон тооны хэлэлцээрийг хүчингүй болгож байгаа тул ийнхүү “улс төртэй хутгах хэрэггүй” гэж онцлохоос өөр аргагүй байсан бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан