Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вьетнамд 400 хар тамхичинг хайж байна

Вьетнамын хар там­хинд донтогсдыг албадан эмчилдэг эмнэл­гээс 400 өвчтөн оргосон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Хар тамхинд донтогчид  хамгаалалтын албаны хүмүүсийг мод, мунаар заналхийлж, сүрдүүлж бай­гаад эмнэлгийн хаал­гыг нураан зугтсан аж. Донтогчид эмнэлгээс оргох замдаа таарсан дэлгүүр, албан газрыг дээрэмдэн то­ножээ.
Үүнээс болж Вьет­намын эрх бариг­чид Хайфон хотын бүх дэлгүүр, байгууллагуудыг хаах тушаал гаргасан байна. Вьетнамын хуулиар хар тамхинд донтогч гэдэг нь батлагд­сан хүн хоёр жилийн хугацаанд албадан эмчилгээнд хамрагдах ёстой аж. Гэхдээ албадан эмчилгээний газруудын нөхцөл нь шоронтой адил байдаг тул энэ мэт хэрэг цөөнгүй гардаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан