Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатан хаан шотландчуудыг сайн бодохыг уриаллаа


Хоёр хоногийн дараа Шотландад болох бүх нийтийн санал асуулгыг тойрсон түгшүүр, ээдрээ улам газар авч байна. Энэ санал асуулгаар шотландчууд Умард Ирланд Их Британийн вант улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болох эсэхээ шийдэх юм. Шотланд 1707 онд Англитай нэгдсэнээр Их Британи нэртэй вант улс үүсч байсан түүхтэй. Шотланд Англиас тусгаар улс болвол Их Британи төдийгүй Европын холбоо, өрнө дахин улс төр, цэрэг, эдийн засгийн нэлээд асуудалтай тулгарах юм. Тиймээс шотландчуудыг Нэгдсэн вант улсын харьяанаас гарахгүй байхыг уриалсан одуудын хөдөлгөөн газар авч байна.

“Rolling Stones” хамтлагийн ахлагч Мик Жаггер, дуучин Пол Маккартни, жүжигчин Хелен Бонэм Картер, физикч Стивен Хокинг зэрэг алдартан шотландчуудад хандан салан тусгаарлахыг эсэргүүцсэн санал өгөхийг уриалав. Олимпын 18 алтан медальтан, Их Британийн кино урлагийн шилдгүүдэд өгдөг “Bafta” шагналын 44 эзэн, Нобелийн нэг шагналтан шотландчуудад хандан захидал бичжээ.

Харри Поттерын тухай зохио­лоор нэрд гарсан зо­хиолч Жоан Роулинг ч Шотландыг салан тусгаар­лахыг эсэргүүцэж Британийн харьяанд үлдэхийн төлөө санал өгөхийг дэмжиж байгаа “Better Together” хөдөлгөөнд сая фунт хандивлажээ.
Дуучин Дэвид Боуи, супер модель Кэйт Мосс нар шотландчуудад хандан “Шот­ланд улс бидэнтэй үлдээ­рэй” гэсэн мэдэгдэл хийв.
Шотланд гаралтай дуучин Сьюзен Бойл “Би шотланд хүн гэдгээрээ бахархдаг, би эх оронч, улсаараа, өв соёлоороо бахархдаг. Гэхдээ би үндсэрхэг үзэлтэн биш” гэж мэдэгдэн Шотландыг тусгаар улс болохыг эсэргүүцсэн байна.
Харри Поттерын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниэл Рэдклифф энэ асуудлын талаар тайлбар өгөхдөө “Их Британи одоо байгаагаараа надад илүү таалагддаг” гэжээ.

Хүүхэлдэйн киноны хамгийн алдартай баатруудын нэг Шрект дуу оруулсан жүжигчин Майк Майерс “Шотландын ард түмний хүсч байгаа зүйлийг Шрек ч бас хүсч байгаа. Би Шотландад хайртай болохоор Британийн бүрэлдэхүүнд үлдээсэй гэж хүсч байна. Гэхдээ бүрэлдэхүүнд нь үлдээгүй байлаа ч Шотландад хайртай хэвээр байна” гэжээ.
Их Британийн хатан хаан II Елизавета Шотланд дахь өөрийн эдлэн газартаа очиж сүмд мөргөл үйлдэхдээ буруу сонголт хийхээс хамгаалах мөргөл уншуулж “Шотландын ард түмэн ирээдүйнхээ талаар сайтар бодолцоно гэдэгт найдаж байна” гэжээ. Шотландчууд тусгаар тогтнолыг дэмжиж санал өгвөл Елизавета Шотландын хатан хаан байхаа болих юм.

Шотландад болох гэж байгаа тусгаар тогтнолын талаарх санал асуулгын үр дүнг Испани, Итали, Украин гэсэн улс сэтгэл түгшин ажиглаж байна. Хэрэв шотландчууд тусгаар улс болохыг дэмжвэл эдгээр улсын зарим мужийнх нь салан тусгаарлах үзэл дэмжлэг авч, тогтоож дийлэхэд хэцүү болох нь гарцаагүй.
Испанид гэхэд Каталони мужийн үндсэрхэг үзэлтнүүд тусгаар улс болохоор санал асуулга явуулна гээд нэлээд хэдэн жил болж байна. Испанийн төв Засгийн газар Каталони мужийг тусгаар улс болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Хариуд нь Каталонийн хэт үндсэрхэг үзэлтнүүд өөрийн мужийг олон зууны туршид Испаниас тусгаар улс байж байгаад цэргийн хүчинд автан эзлэгдсэн, одоо эргээд тусгаар улс болох ёстой гэж байгаа. Дээр нь Баскуудын өөртөө засах орон Испаниас туурга тусгаарлахын төлөө зэвсэгт тэмцэл явуулаад олон жил болж байна.

Италид Венеци өөр хоёр хот багтсан муж тусгаар улс болохын төлөө хөдөлгөөн явуулж байгаа. Италийн эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд салан тусгаарлах хөдөлгөөнийг санаачлагчдыг алан хядах ажиллагаа явуулахаар зэхсэн гэж буруутган баривчилснаар асуудал бага зэрэг намжаад буй. Венецийг салан тусгаарлахын төлөө тэмцэгчид нь тус хотыг олон зууны туршид Италид огт хамаагүй, тусгаар улс байсаар Наполеоны байлдан дагуулалтын үеэр л хүчинд автан Италийн мэдэлд орсон гэж үзэж байгаа. Украинд зүүн мужууд нь салж тусгаар улс болох гээд иргэний дайн явуулж байгааг бүгд мэднэ. Хэрэв шотландчууд санал асуулгаар тусгаар улс болохын төлөө саналаа өгвөл соёлтой Европыг дагаад зүүн мужууд ч бүх нийтийн санал асуулга явуулан тусгаар улс болох боломжтой гэсэн үг болж таарна.

0 Сэтгэгдэл
donetsk luganskiin ulsuud demjlegtei bolloo ashgui dee
Англи дэлхийн хамгийн том импери байв. Колоноо алдсаар буй. Шотланд тусгаар улс болох эрхтэй. Дараа нь хойт Ирланд Англиас тусгаарлаж Ирландтайгаа нэгдэлгүй яах вэ. Европыг задлахын тулд АНУ ажиллаж байгаа. Дараа нь АНУ задарна.
Аль ч ард түмэн, өөрийн оршин суудаг уугуул нутаг дээрээ тусгаар улс байгуулах эрхтэй. Шотландууд бол бүр ч эрхтэй. Түүхийн өс хонзон сэргээмээргүй байна гэхдээ еюроп сульдан доройтож, задран унаж байна. Хэрэв Шотланд салбал Умард ирландыг англи алдана. Испанид Баскууд нь Каталончууд биднийг дарлаж байна гэдэг, каталончууд нь баскууд биднийг дарлаж байна гэдэг. Үнэндээ хоёулаа эзэн хаанаа зөвшөөрөхгүй байна. Итали бол үхрийн бөөр шиг олон хот улсын нэгдэл. Одоо заадлаараа салж эхэллээ дээ. Америкчууд л хутгаад байна даа. АНУ ч өөрөө асуудалтай, зарим мужууд нь тусгаарлах гээд байдаг болж. Үүнийгээ мэдэхгүй бас Монгол дараагийн украйн ч гэх шиг, украйны нийслэл улаанбаатар ч гэх шиг хөгийн санаатай алдаа гаргацгаах юм. Английн эзэнт гүрний эцсийн задралыг үзнэ гэдэг хүний түүхийн гайхамшигт үеийн гэрч болно л гэсэн үг шүү дээ.
Хамгийн их уншсан