Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.Батхүү: Хайгуулын нэг лицензийн талбай 25-150 мянган га байна

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс хайгуулын лиценз хэрхэн олгох талаар тодрууллаа.

-Шүүхийн шийдвэрээр лиценз нь хүчингүй болсон хайгуул болон ашиглалтын 106 лиценз бий. Үүний 14 талбайд нь сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Уг талбайн сонгон шалгаруулалтад  хэдэн компани оролцож байна вэ?
-Өмнө нь тухайн талбайд лиценз эзэмшиж байсан компаниуд сонгон шалгаруулалтад орж байгаа. Үүнээс гадна миний авсан мэдээллээр 10 гаруй компани сонгон шалгаруулалтад одоогоор оролцож материалаа өгсөн гэсэн. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 30 хоногийн хугацаанд хүлээж авах учиртай. Тэгээд энэ сарын 22-ны өдөр эцсийн дүн нь гарна. Дээрх 14 талбайд лиценз  эзэмшиж байсан аж ахуйн нэгж босго үнэ төлөхгүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй. Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцээгүй бол ялсан компанийн босго үнэд төлсөн төлбөрийг нөхөн олговороор авч хохирлоо барагдуулна.

-Нийт нутгийн 19  хувьд нь лиценз олгох боллоо. Энэ талбайд нийт хэдэн лиценз олгох төлөв байна вэ?
-Тоог нь одоо хэлэх боломжгүй. Учир нь Ашигт малтмалын шинэчлэгдсэн хуульд хайгуулын нэг лицензийн талбайг 25-150 мянган га байхаар заасан юм. Тэгэхээр хамгийн бага талбайгаар нь тооцвол маш олон, их хэмжээгээр нь үзвэл цөөхөн  лиценз олгоно. Дунджаар нэг компанийн эзэмших талбай 3-4 мянган га гэж үзвэл 1000 гаруй лиценз олгох   тооцоо бий. Гэхдээ энэ нь хайгуулын лиценз эзэмшихээр өргөдөл гаргаж буй компаниудаас шалтгаална. Зарим талбайд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахгүй ч байж болно.

-Сонгон шалгаруулалт зарлах талбайн талаар тодруулж өгөөч?
-Нийт нутаг дэвсгэрийн 6.49 хувьд сонгон шалгаруулат зарлаж хайгуулын лиценз олгоно. Энэ талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн юм. Тэгээд ашигт малтмалын тодорхой илэрц буйг тогтоосон. Иймд нэмэлт хайгуул хийх шаардлага бий.
0 Сэтгэгдэл
АН ынхан анхнаасаа л ЛИЦЕНЗЫГ олгодог болгоод ООРСДОО авах л зорилго тавьж байсан шдээ.
Хамгийн их уншсан