Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Рита Орагийн эрдэнэсийн гар, улаан даашинз
Британийн дуучин, жүжигчин Рита Ора MTV Video Music Awards-ын шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр час улаан атласан даашинзтай гарч ирсэн нь хормойг нь барьж явах туслахтай байхад хүргэжээ. Харин энэ үүргийг дээр цагийнх шиг боол нь биш үнэнч шүтэн бишрэгчид нь гүйцэтгэсэн байна.

Тэр үнэхээр хатан хааны дүрд тоглож байгаа юм шиг л хормойгоо чирэн, заримдаа шүтэн бишрэгчид нь хормойг нь барин явж байлаа.

Даашинзнаас гадна тэрээр нэр гарсан мастер Барбар Уорнерийн засал гоёл хийлгэсэн нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан юм. Тэрээр час улаанаар будсан хумс бүр дээрээ алмаазан аалз, бадмаараг эрвээхэй тогтоосон байсан юм.

Хумсан дээрх алмазан аалз нь бөгжний нь чулуутай ижилсэж байсан бол хуруу бүртээ зүүсэн бадмаарган эрвээхэй нь ээмэгтэй нь хосолж байлаа. Бас даашинзтайгаа яг ижил час улаан өнгөөр уруулаа будсан байв

 Энэ бүхэн 55 мянган доллар болж олныг гайхшруулах ч хүнд улаан даашинз нь нэлээд төвөгтэй харагдсан. Гэхдээ л боолын эрэн үе дууссан болохоор шүтэн бишрэгчдээс нь өөр түүнийг нь өргөж явах хүн байхгүй л дээ.

Үүний өмнөхөн  тэр бас Emanuel Ungaro Resort 2015 цуглуулгаас Людовик XY-ын хатагтай Дюбарри хөрөг зураг дээрх шиг  урт ханцуйтай даашинз өмсч явсныг хэвлэлүүд бичсэн. Рита Ора арай дундад зууны үеийг санагалздаг юм биш байгаа даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан