Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

FEMEN-ий идэвхтнүүд санал хураах байранд нүцгэлэв


ОХУ-д өнгөрсөн ням гарагт бүх нийтийн санал хураалт болж иргэд мужийн 30 амбан захирагч, бүс нутгийн парламентын гишүүд, орон нутгийн гурван ч нийслэлийн даргаа сонголоо. Сонгуульд иргэд маш идэвхтэй оролцсоны зэрэгцээ нийслэл Москва хотноо зөрчил ч бас гарчээ. Сонгуулийн санал хураах нэг байранд эмэгтэйчүүдийн FEМEN  хөдөлгөөний идэвхтнүүд дайран орж Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэн хувцасаа тайлцгаажээ.

Life News сайтын мэдээлснээр бол Москва хотын төв дэх санал хураах 105 дугаар байранд бүсэлхий хүртлээ нүцгэлж цээжин дээрээ украины далбаа дүрсэлсэн бүсгүйчүүд  украины зүүн хэсэгт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, украины бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэсэн уриа хашгирцгаасан байна. 

Бүсгүйчүүдийг цагдаагийнхан саатуулан цагдаагийн газарт аваачжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан