Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Юу Жиан Лиан: Шинэ хуулиуд Монголын эдийн засагт маш том өөрчлөлт авч ирсэн

Газрын тосны хайгуул хийж буй Хятадын хөрөнгө оруулалттай “Zon Hen” компанийн гүйцэтгэх захирал Юу Жиан Лиан хөрөнгө оруулалтын талаар ийн ярив.  

-Манай улсын газрын тосны хууль, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах хууль өөрчлөгдсөн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Газрын тосны салбарт хөрөнгө оруулж буй байна бид зөвхөн эдийн засгийн ашиг харсан асуудал биш. Хөрөнгө оруулагчдад жил өнгөрөх тутам таатай орчин бүрдүүлж байгаа нь сайн хэрэг. Ийм учраас Монголын газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийхэд саад бэрхшээлгүй байна. Гэхдээ АНУ, Канад зэрэг оронтой харьцуулахад Монгол хууль эрх зүйн орчиноо илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.  Аливаа улс орон хөгжих замын нэг нь хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин гэж бодож байна. Шинэ хуулиуд гарснаар Монголын эдийн засагт маш том өөрчлөлт гарсан.

-Танай компани хэдийнээс хөрөнгө оруулж эхлэв. Одоогоор Монголд газрын тос хайхад  хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байна вэ?
-Бид 2008 оноос хойш Монгол Улсад ажиллаж байна. Манай компани хайгуулын 11 дүгээр талбайн лиценз эзэмшиж байгаа. Хайгуулын дүнд энэ талбайд тодорхой хэмжээний нөөц илрүүлээд байна. Үүнд 50 сая ам.доллар зарцуулсан. 

-Манай улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол та бүхэнд ямар байна вэ?
-Монгол Улс ашигт малтмалын нөөц баялгаар арвин. Ийм учраас хөрөнгө оруулагчид Монголыг их сонирходог. Манай компани хөрөнгө оруулагч учраас хуулийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа.

-Та дээр тодорхой хэмжээний нөөц тогтоосон гэлээ. Олборлолт хэзээнээс эхлэх вэ. Хэдэн жил ашиглахаар төлөвлөж байгаа бол?
-Манай лиценз эзэмшиж буй талбайд газрын тосны нөөц бий гэдгийг тодорхойлсон. Гэвч үүнийг олборлоход маш их хөрөнгө оруулалт шаардана. Иймд бид урьдчилж тооцоо хийнэ. Ингэсний үр дүнд хэрхэн олборлохоо ярих ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан