Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн яам хаалгаа нээлээ

Засгийн газраас “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд Яам тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд энэ долоо хоногийн турш хаалгаа нээж, иргэддээ үйлчилж байгаа билээ. Тэгвэл долоо хоногийн сүүлчийн өдөр Сүхбаатарын талбайд Сангийн яам, түүний харьяа агентлагууд хаалгаа нээж, ард иргэдэд, ажлаа сурталчилж байна. Түүнчлэн гарын дор шийдвэрлэж болох ажлыг хийж, заавар зөвлөгөө өгч байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Сүхбаатарын талбайд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалын ерөнхий газар, Хөгжлийн банк, Төрийн банк, дүүргүүдийн татварын хэлтсийнхэн ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан