Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чилийн метронд бөмбөг дэлбэрэв

Чилийн нийслэл Сантьягогийн метронд бөмбөг дэлбэрсний улмаас 14 хүн шархадсан байна. Чилийн эрх баригчид энэ үйлдлийг алан хядах ажиллагаа байсан гэж тодорхойлов. Хэргийн газар хийсэн үзлэгийн дараагаар тэсэрдэг төхөөрөмжийг дарь хийж дүүргэсэн гал унтраагуурын саванд байрлуулсан байсныг тогтоосон.  Тэсрэх төхөөрөмжийг алан хядагчид метроны буудлын хажууд байдаг кафены хогийн саванд хийсэн байжээ.
Дэлбэрэлт болох үед кафед олон хүн байсан тул шархадсан хүний тоо олон байсан ч азаар хүний амь хохироогүй аж.  Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет алан хядах ажиллагаа болсны дараа улсынхаа Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай дуудан хуралдуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан