Хонконгт эх газрын Хятадын эрх баригчдын нөлөө өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг эсэргүүцсэн арга хэмжээ боллоо. БНХАУ-ын нөлөө нэмэгдэж байгаад олон нийтийн анхаарлыг татахыг хүссэн 40 хүн олны нүдэн дээр үсээ хусуулжээ. Тэдний хэлж байгаагаар үс нанхиад хүмүүсийн хувьд бэлгэ тэмдэгийн чухал ач холбогдолтой тул хусна гэдэг тун таагүй зүйл аж. Иймд ардчилалын төлөө юугаа ч золиослоход бэлэн байгаагаа харуулахын тулд үсээ хусуулсан гэнэ.
2017 онд болох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжингийн талыг баримтлагч хорооныхон тодруулахаар болсон нь хонгконгчуудын дургүйцлийг төрүүлжээ. Үүний дээр Хятадын эрх баригчид тус хотын даргын албан тушаалд чөлөөт, ардчилсан байдлаар нэр дэвшихийг хориглосон байна. Даргын суудлын төлөө өрсөлдөх хүмүүсийг тусгай хороогоор авч хэлэлцэн зөвшөөрсний дараа л сонгуульд оролцдог болгосон аж.