Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг 10 үнэртэй ус

Үнэртэн гэдэг уг нь их эртний эдлэл боловч бидний өнөөдөр хэрэглэж дассан духи болохоор дөнгөж 1800-аад оны үед л бий болсон. Жинхэнэ үнэртэн гэдэг химч, зураачдын хамтын бүтээл байдаг. Эрэгтэй ч эмэгтэй ч ялгаагүй тансаг үнэртэн хэрэглэдэг болсон өнөө цагт үнэртэй усны үнэрээс гадна сав чухал үүрэгтэй. Хэн бүхний халаасанд байгаад байдаггүй, хамгийн өндөр үнэтэй үнэртэй усыг танилцуулж байна.

10. Annick Goutal Eau d’Hadrien ус. Унц нь  441,18 доллар

Үнэртний мэргэжилтэн Анник Гуталь,  Френсиса Камаила нар хамтраад бүр 1981 онд бүтээсэн энэ усыг эрэгтэй ч эмэгтэй хүн ч ялгаагүй хэрэглэнэ. Найрлагад нь сицилийн лимон, мандарин, грейпфрут, цитрон, кипарис, альдегид, экстракт иланг-иланга орсон байна. 3,4 мг-аар савласан нь 1500 доллар хүрнэ. 2008 онд Fragrance Foundation на FiFi Awards-ын алдрын танхимд анх үнэр нь тархсанаар  алдаршсан.

9. JAR Bolt of Lightning –  Унц нь 765 доллар

JAR гэдэг бол үүнийг бүтээсэн Жоэл А.Розенталийн нэрийн хураангуй. Сав бүр дээр нь гарын хээгээр чимэглэсэн энэ тансаг усыг дорнын цэцгийн үнэрээс гарган авсан. 2001 онд анх гаргасан.

8.    Joy by Jean Patou – Унц нь  800 доллар

Анх энэ усыг 1929 онд үнэртний мэргэжилтэн Анри Альмерас бүтээсэн гэдэг. 1936 онд олноор нь гаргаж тухайн үедээ хамгийн тансаг, өндөр үнэтэй усанд тооцогдож байсан. 2000 онд FiFi Awards энэ усанд “Зууны үнэртэн” хэргэм олгосон. Их хямралын жилүүдэд хүмүүсийн сэтгэлийг сэргээхийн тулд хэрэглэхээр төлөвлөж гаргасан гэнэ. Үүнийг бүтээхэд 10 мянган мэлрэг, 336 сарнай хэрэглэдэг байна.

7. Caron Poivre – Унц нь 1000 доллар

1904 онд анх гаргасан Parfums Caron компани тухайн үедээ үнэртэн үйлдвэрлэлээрээ хамгийн нэртэй нь байсан. 50 жилийн дараа 1954 онд хүний гараар бүтсэн хамгийн үнэтэй усанд тооцогдож байлаа. Үүний зэрэгцээ энэ үнэртэн болор савтай. Хадаасан цэцгийн нэртэй энэ усанд хар улаан чинжүү ордог байна.

6. Hermès 24 Faubourg – Унц нь 1500 доллар

1995 онд цөөхөн ширхгээр үйлдвэрлэсэн нь парисын нэрийн дэлгүүрийн нь нэрийг өндөрт өргөсөн. Энэ үнэртнийг домогт Морис Русел гаргасан. Ердөө 1000 ширхэгийг үйлдвэрлэсэн болохоор дэлхийд маш ховорт тооцогдоно. Савыг нь St. Louis-ын талстаар хийсэн. Цэцэг, мэлрэг, жүрж, ванил, амбр, дал модны үнэртэй.

5. Clive Christian No.1 2150 доллар

Дэлхийд нэртэй үнэртний нэг энэ ус 2001-2006 оны хооронд манай гаригийн хамгийн үнэтэй усанд тооцогдож байсан. Эрэгтэй, эмэгтэйн гэж хоёр төрлөөр үйлдвэрлэсэн байна. Савыг нь болороор хийж 1/3 каратын алмаазаар чимэглэсэн.

4. Chanel Grand Extrait – Унц нь 4200 доллар

Кок Шанелийн 1921 онд гаргасан Chanel № 5 үнэртэй усны яг ижил нь. Энэ ус унц нь 4200 доллар хүрдэг гайхалтай ус. Ус бүрийн савыг нэр хүнд бүхий шилэн сав үйлдвэрлэгчдэд захиалан хийлгэсэн.

3.Baccarat Les Larmes Sacrees de Thebes – Унц нь 6800 доллар


Энэ усны агуулга, сав нь ийм үнэд хүргэдэг. Baccarat бол болор сав үйлдвэрлэлийн элит, алдарт “Фитвийн ариун нулимс” духины саыг бэлтгэдэг компани. Энэ усыг египетийн алдарт цац суварганы хэлбэртэй болор саванд савласан. Өнөөдөр энэ ус нэг саванд 0,25 унцаар савладаг.

2.    Clive Christian No. 1 Imperial Majesty Perfume – Унц нь 12 721,89 доллар

Хамгийн өндөр үнэтэй гэдгээрээ алдарт Гиннесийн номд орсон ус. 2005 онд гаргасан хэдэн арван усыг нь Лондонгийн Harrods, Нью-Йоркийн Bergdorf Goodman дэлгүүрээр худалдаалсан. Энэ усыг 5 каратын алмааз, 18 каратын алтаар чимэглэсэн саванд 16,9 унцаар савласан. Ингээд нэг сав үнэртэй ус 215 мянган долларын үнэтэй болж байна.

1.    DKNY Golden Delicious Million Dollar Fragrance – 1 сая  долларов


DKNY компанийн 2011 онд гаргасан, алим хэлбэртэй сав бүхий энэ усыг нэрт гоёл чимэглэлч Мартин Кацтай хамтран бүтээсэн. Савыг нь 14 каратын цаган болон шар алтаар хийж 183 ширхэг шар сапфир, 2700 ширхэг цагаан алмааз, 7,18 каратын Кабошон сапфир зэрэг 2909 ширхэг  үнэт чулуугаар чимэглэсэн гэдэг. Урлагийн энэ гайхамшгийг бүтээхэд 1500 цаг зарцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан