Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинд амиа алдсан хүний тоо 3000 болов


Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүний эрхийн асуудал хариуцсан туслах Иван Шимонович мэдэгдэв. Вена хотноо болсон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хуралдаан дээр үг хэлэхдээ Украины мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо хамгийн сүүлийн тодруулгаар 2729 хүн болсон гэв. Хэрэв үүн дээр долдугаар сарын 17-нд сөнөсөн Малайзийн онгоцонд сууж явсан 298 хүнийг оруулбал амиа алдсан хүний тоо хэдийн 3000 давсан гэжээ.
Шимнович наймдугаар сарын 29-нд Украины мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүний тоог 2593 гэж байсан бөгөөд үүнд энгийн номхон иргэд болон байлдаанд оролцсон цэргийнхэнийг оруулсан гэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан