Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хумсаа зөв будах 7 дүрэм

Бүсгүй хүний гар гэдэг гоо сайхны бас л нэг нэрийн хуудас. Сайхан гартай, сайхан хумс, тэгээд түүнийгээ зөв сайхан будвал ямар сайхан билээ. Тэгэхээр заавал гоо сайхны салонд очилгүйгээр хумсаа зөв будмаар байна уу. Хумсны будаг чинь гоё, тэгээд удаан хадгалагдахын тул яах ёстой вэ. Хумсаа зөв сайхан будах 7 зөвлөгөө энэ.

1.    Хумсны лак удаан тогтвортой байхын тулд хамгийн эхлээд суурь лак түрхээд дараа нь хамгаалах лак түрхэх ёстой. Өөрөөр хэлбэл гурван давхар будна гэсэн үг. Энэ бол гурван өөр лак. Хамгаалалтын лакыг өдөр бүр түрхэж үндсэн будгаа элдэв зүйлд өртөн сэвтээхгүй байхаар хамгаалах хэрэгтэй.

2.    Лакыг нимгэн жигд түрх. Зузаан будаг удаан хатахаас гадна, амархан гэмтэнэ. Ер нь будгийг хаттал нь тэвчээртэй хүлээж бай. Хумсаа илүү хурц тод өнгөтэй болгохын тулд үндсэн лакаа хоёр давхар нимгэн буд.

3.    Лакийг бэхжүүлж хатаахын тулд хэдэн минут тэвчээртэй хүлээ. Ер нь лак бүрэн хатталаа 12 цаг болдгийг сана. Ингэхээр хумс будсаны дараа ямар нэгэн хүнд хөдөлмөр хийхгүй байхар ажлаа зохицуул.

4.    Унтахын өмнө хумсаа будаж байгаа бол цагаан хэрэгслээ будчихгүйн тулд хумсан дэрээ тусгай тос түрх. Гоо сайханд очсон ч гэсэн хувцас, оймсоо будчихгүйн тулд ингэж бай.

5.    Лак нь толигор хумсан дээр илүүтэй тогтдог учраас будахын өмнө хумсаа тусгай хуурайгаар үрж бай. Ер нь хумсаа сард нэг удаа хуурайдаж байх нь толигор, зөөлөн болдгийг сана.

6.    Лак харанхуй, сэрүүн газар байхад илүү удаан хадгалагддаг. Гэхдээ хөргөгчинд биш. Лакаа хэрэглэхийн өмнө сэгсэрч хэрэггүй, агаарт уурших нь амархан болно. Үүний оронд шилтэй лакаа алган дотроо үрж бай. Хэрэглэж дууссаныхаа дараа шилний амсар хүзүүг лак арилгагч шингээсэн салфеткаар арчиж байх нь лакийг хоёр жил хүртэл хадгалах нөхцөл бүрдүүлнэ.

7.    Таны хумс хэт зөөлөн, уян  бол лак ховхроод байж мэднэ, ийм болохоор хумс бэхжүүлэх тусгай хэрэгслүүдийг ашиглаж бай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан