Энэ ном дасгалжуулагч-багш, оюутан, эрдэмтэд, тамирчид болон бөхийн спорт сонирхогчдод зориулсан байна. Уг номонд уламжлалт бөхийн барилдаан буюу үндэсний бөхийн барилдаан нь хүн төрөлхтөний түүх, соёл, угсаатан үндэстний өвийг салшгүй хэсэг байж ирсэний хувьд орчин үеийн бөхийн төрлүүд төдийгүй хүн төрөлхтөний хөгжлийн үе шат, онцлогийг тодорхойлох үндэс нь болж буйг онцолжээ.
Энэ номонд арчаик буюу хуучны бөхийн барилдаан, бүс нутгийн бөхийн барилдаан, ихэд дэлгэрсэн бөхийн барилдаан, ардын бөхийн барилдааны үүсэл хөгжил, шашны болон цэргийн утга учир, өвөрмөц онцлогийн талаар тодруулжээ. Мөн эртний грекийн “рам” барилдаан, японы самурай нарын “сумо” барилдаан, нүүрээ багаар далдалсан хятадын барилдаан, шведийн глима бөхийн барилдаан, скандинавийн цэргийн бөхийн барилдаан, исландын бөхийн барилдаан, киргизийн куреш барилдаан, солонгосын сурым барилдаан, зүүний бөхийн барилдаан, монгол үндэсний бөхийн барилдааны тухай дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Үүний зэрэгцээ уламжлалт бөхийн барилдааны төрлүүд олон түмний баяр цэнгэлийн хувьд урлагийн бүтээлд хэрхэн дүрслэгдэж ирсэн талаар сонирхолтой сэдвүүдийг хөнджээ. Дэлхийн бүх тив, орон бүрийн уламжлалт бөхийн барилдааны түүхэн хөгжлийг гэрэл зургаар харуулсан нь уншигчдын сонирхол татсан ном болсон байна.
Доктор Л.Ням нь бөхийн спортын үүсэл, хөгжил, өнөөгийн байдлын талаар цуврал 12 ном гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ уг цувралын бол долоо дахь ном нь юм.